Өчигдөр "Улаанбаатар амьтны хүрээлэн" хаагдах болсныг албан ёсоор мэдэгдсэн. Уг амьтны хүрээлэн хүүхэд багачуудын танин мэдэхүйд зориулан анх 2017 онд нээгдэж байсан хэдий ч цар тахлын он жилүүдэд үйлчлүүлэгчгүй болсон нь үйл ажиллагаагаа зогсооход хүргэжээ. Улмаар зарлага нь орлогоосоо давж одоогоор 100 сая гаруй өр үүссэн талаараа ярьж байсан юм. Мөн амьтны хүрээлэнд байгаа зарахгүйгээр ажилтнуудынхаа гэрт хувааж байрлуулахаар болсон байна.
Энэ тухай Улаанбаатар амьтны хүрээлэнгийнхэн
"Анх 2017 онд хүүхэд насныхаа тэнэгхэн мөрөөдлөө биелүүлэхээр хэдэн залуус өдөр шөнө, өглөө оройгүй хөдөлмөрлөсөөр тэр жилийнхээ шинэ оны босгон дээр 12 сарын 29-ний цастай өдөр Улаанбаатар амьтны хүрээлэнгийнхээ үүд хаалгыг хүүхэд багачуудынхаа танин мэдэхүйд зориулан нээж байснаа өчигдөр мэт тодоос тод санаж байна. Цар тахлаас хойш бид байнга шахуу орлогоосоо давсан зардалтай маш олон сар явсны эцэст байрны түрээс, ашиглалтын зардал болон ажилтан албан хаагчдынхаа цалинг тавих ямар ч боломжгүй болсон тул үйл ажиллагаагаа долоо дахь жилийн босгон дээрээ бүр мөсөн зогсоож буй мэдээг дуулгаж байгаадаа үнэхээр харамсалтай байна. Мөрөөдлийг минь биелүүлж, өнөөдрийг хүртэл бидийг дэмжиж, хүнд хэцүү үед хөнгөлөлт үзүүлж зарим тохиолдолд түрээсийн төлбөрөөс бүрэн чөлөөлж байсан түрээслэгчдээ их баярлалаа. Амьтдын амтархан идэх дуртай шинэхэн жимс ногоогоор тасралтгүй хангаж байнга хөөрхөнүүдэд маань бэлэг явуулдаг байсан Organic fruit store европ жимсний бөөний төвийн хамт олондоо баярлалаа. Ар гэрийг маань асаалттай танк шиг хариуцаж байдаг гэр бүлийхэндээ баярлалаа" гэв.
Улаанбаатарт амьтны хүрээлэнгийн нэг сарын эрчим хүч, усны төлбөр 3,5 сая төгрөг, байрны түрээс 10 сая төгрөг, Амьтдын хоол өдөрт 350-400 мянган төгрөгийн үнэтэй аж.
Орчин цагийн хүмүүс байгаль дэлхийтэйгээ илүү ухамсартайгаар харьцаж, амьтдыг сонирхох гэхээсээ илүү хайрладаг, дэлхий дээр адилхан оршин буйгаа ухамсарладаг болсон. Гэсэн хэдий Монголдоо үйл ажиллагаа явуулж байгаа амьтны хүрээлэнгүүдээс хамгийн олон амьтантай хүрээлэн хаагдах болсон нь хүүүхэд багачуудаас эхлээд хөгшин залууст хүртэл дэндүү хайран. Хэдий өөрийн сонирхол болон хүүхэд залуусын танин мэдэхүйд зориулж нээсэн хэдий ч манайх шиг хүн ам цөөтэй улсад хөрөнгө мөнгөний асуудлаас эхлээд олон зүйлсийг даван туулах ёстой гэдгийг харуулж байгаа болов уу.
Ц.Наранцацрал
Уншиж байна |