Нийслэлийн АН-аас Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон талаар мэдэгдэл хийлээ.
Нийслэлийн Ардчилсан Намын дарга Т.Бат-Цогт
Сүүлийн зургаан хоногийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын замын хөдлөгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль гэсэн гоё нэртэй боловч иргэний өмчлөлийн эрхэнд шууд халдсан, иргэдийн орлогийг боомилж хэтэвчийг нь нимгэлэн, дансыг нь хоослох зорилго бүхий хуулийг санаачлан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр УИХ дахь МАН-аараа батлуулсан.
Энэ хуулийн үр дагаварт иргэдийн үндсэн хуулиар олгогдсон 0.7 га газрыг иргэн өөрөө хүсээгүй байхад бусдын шийдвэр сонголтын үндсэн дээр хураагдах нөхцөл бүрдэж мөн хоёр төрлийн татвар, төлбөр нэмэгдүүлэх гурван төрлийн торгууль нэмэгдүүлэхээр тусгагдсан байгаа нь хүний эрх, эрх чөлөөнд ноцтой халдаж байна.
Х.Нямбаатар нийслэлийн засаг даргаар томилогдон 53 хоногийн хугацаанд хотын татварыг хоёр хувь болгон нэмсэн. ААН, албан байгууллагуудын татварын дарамтыг нэмэгдүүлж бизнесийн үйл ажиллагааг хаан боогдуулах, иргэдэд хүрч байгаа үйлчилгээний өртөг нэмэгдэж айл өрхийн амжиргаа, санхүүд дарамт болох шийдвэр гаргалаа. Нийслэлийн 2024 оны төсвийг 1.9 их наяд төгрөг байхаар баталж, түүний 93 хувийг татварын орлогоор бүрдүүлж татвар төлөгчдийн нуруун дээр ачааг нэмэгдүүлж байна.
Нямбаатар нь нийслэлийн засаг даргаар томилогдоод 65 дахь хоногтоо “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1429 дугаар захирамжийг хоёрдугаар сар хүртэл шийдвэрлэчихсэн. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй автобусны парк шинэчлэлтийн хөдөлгөөнийг МАН-ын өмнөх дарга нар хулгайн ийм нөхцөлд нийслэлчүүдийг гадаа -30 градус хүйтэн байхад хувийн тээврийн хэрэгслээрээ зорчих эрхийг хязгаарлаж байгаа иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг ноцтой зөрчиж байна.
Иймд Х.Нямбаатар нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн төдийгүй Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон иргэний суурь эрхэд ноцтойгоор удаа дараа халдсан гэж үзэж байна. Тийм учраас дээр дурдсан үйлдэлдээ уучлалт гуйж, А/1429 дүгээр захирамжаа хүчингүй болгохыг шаардаж байна" гэв.
Уншиж байна |