Сүүлийн сар гаруйн хугацаанд шатахуун түлш хомсдолд орж байна. Өвөлжилт хүндэрч буй эдгээр өдрүүдэд нийслэлчүүд төдийгүй малчдад маш том цохилт болж байгаа талаар өмнөх сурвалжлагаараа хүргэсэн.
Холбогдох албан тушаалтнууд шатахуун хэвийн өгч эхэлж байгаа гэх мэдээллийг өгсөн хэдий ч АИ-92 болон дизель түлш хомсдсон хэвээр байна. Тодруулбал, Зүүн дөрвөн замын урд байрлах “Петровис” шатахуун түгээх станц зөвхөн АИ-95 олгож байв. Гадаа нь 30 орчим машин дугаарлаж байлаа. Харин захын дүүргүүдээр шатахуун огт олгохгүй байгаа аж.
Жолооч нар бензин авахаар 30-60 минут дугаарласан хэвээр байна
Энэ талаар иргэн М.Мөрөн Манайх Хайлаастад байдаг. Ойр хавийн шатахуун түгээх газрууд бүгд дүүрэн. 1-2 оочирлоод арай хийж шатахуунаа авах гэтэл бензин нь дуусчихдаг. Арга ядсандаа зүүн 4 замыг зорин ирсэн минь энэ шүү дээ. Бензинээс гадна сүүлийн өдрүүдэд тог цахилгаан тасрах, автомашины хязгаарлалт зэргээс болоод үнэндээ хэлэх үг олдохгүй байна.
Харин шатахуун түгээгчдийн хэлж байгаагаар, төвөөс хязгаарлалттай олгох шийдвэр гарсан. Бензиний үнэ нэмэх талаар мэдээлэл ирээгүй. Ачаалал их, жолооч бүр банкаа дүүргэх сонирхолтой байгаа учраас хязгаарлалтыг цуцлаагүй. Тийм учраас хамгийн ихдээ 70 мянган төгрөгөнд бензин олгож байна. Бүгдийнх нь банкийг дүүргэнэ гэвэл жинхэнэ хомсдол нь үүснэ шүү дээ.
Мөн "Сод монгол", "Петровис", "Магнай трейд", "Шунхлай" зэрэг шатахуун түгээх станцууд бүгд хязгаартай шатахуун өгч байна.
Жолооч нар бензин авахаар өдөрт багадаа 3-4 клонк дамжиж, нийт 2-3 цаг оочерлож бензин авч байгаагаа хэлсэн юм.
Уншиж байна |