Цахилгааны хязгаарлалт буюу хэл усгүй түшээдээс болж улсаараа сандарчхав уу
2023-12-15

Энэ сарын 13-ны өдөр Оросоос нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаар болсон мэдээлэл гарч, дээр дооргүй сандралдаж өнгөрүүлсэн. Тухайн үед Диспетчерийн үндэсний төвөөс гаргасан мэдээлэлд "12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн оргил ачааллын үед тодорхойгүй хугацаагаар цахилгаан хязгаарлаж болзошгүй" гэсэн мэдээллийг өгсөн бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайд ч "түргэн авч", Засгийн газрын ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгч байлаа. 

 

Энэ мэдэгдэлдээ тэрбээр " Тэрбээр “ОХУ-ын эрчим хүч нийлүүлэгч ИнтерРАО компаниас 2023.12.12-ны өдрийн 16 цагт Монгол Улсын Диспетчерийн үндэсний төвд мэдээлэл ирүүлсэн. 2023.12.13-ны өдрөөс эхлэн ОХУ-аас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний 345  МВт хэмжээг 150  МВт болгон бууруулж, энэ хэмжээнээс хэтрүүлэхгүй талаар бичгээр болон амаар мэдээлсэн" хэмээсэн юм. Ингээд "12 дугаар сарын 13-ны өдрөөс ЭХЛЭН, ойрын үед" зэрэг үгс ашигласан нь тодорхойгүй хугацаагаар, урьдчилан хэлэх боломжгүй үед цахилгаан хязгаарлах нь гэсэн ойлголтыг иргэдэд төрүүлж, улмаар иргэд лаа шүдэнз, газан плитка, газ нөөцөлж эхэлж байв. 

Мөн өдрийн үдээс хойш өөр нэг сүржин мэдээлэл гарсан юм.

Энэ мэдээлэлд "ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудал дээр цаашид үргэлжлүүлэн ажиллана. Үүнд шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгалаа" гэсэн байв. Өөрөөр хэлбэл ард иргэдээ бодсон эрх баригчид асуудлыг тэр дор нь зохицуулсан баатрын дүрээр хэвлэл мэдээллээр гарсан юм.

Гэтэл үнэндээ тэд асуудлыг зохицуулсан удирдагчид биш харин албан бичгийг ухаж ойлгоогүй сүржин мэдэгдэл хийж, иргэдийг сандаргаж гүйлгэсэн болж таарч байх шиг байна.

Олон нийтийн сүлжээгээр Оросын талаас ирсэн албан бичгийн хуулбар тархжээ. Энэ бичигт 13-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар цахилгаан хязгаарлах биш харин чухамхүү 12 дугаар сарын 13-ны өдөр л эрчим хүчний нийлүүлэлт буурч болзошгүй гэдгийг анхааруулсан байв. 

Диспетчерийн үндэсний төвийн захирал Г.Балжиннямд хаягласан энэ бичгийг 12 дугаар сарын 12-ны өдөр үйлджээ. Албан бичигт "засвар үйлчилгээ, хэт хүйтэн цаг агаарын улмаас эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнээс үүдсэн" гэж шалтгааныг бичээд "Москвагийн цагаар 12 дугаар сарын 13-ны өдрийн 04:00-15:00 цаг хүртэл эрчим хүчний нийлүүлэлтийг 150МВт-ээс илүүгүй нийлүүлэхээр болсон" гэжээ. Энэ нь Улаанбаатарын цагаар 12 дугаар сарын 13-ны өдрийн 09:00-20:00 цагийн хооронд бөгөөд "Орос цахилгаанаа хязгаарлах нь " гэж манайхан 13-ныхаа үд дунд шуугиж, цахилгааны хязгаарлалт дуусах 20:00 цаг орчимд "бид зохицуулчихлаа" хэмээн мэдэгдэл хийжээ. 

 

Технологи хөгжиж, Google -ийг цэцэрлэгийн хүүхэд ч ашиглаж чаддаг болсон энэ үед хэдэн түшээд Google Translate  ч болтугай ашиглаад ганц бичиг орчуулчихаж дөнгөсөнгүй юу, эсвэл иргэдийг сандаргаж, үүссэн асуудлыг хурдан шийдсэн дүр эсгэж улс төрийн оноо авахыг хүсэв үү? Ямартай ч эрчим хүч эмзэг хэвээр.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dd:
Choijoo said mini dee 7hejij 1ogtol Ter bichgiig chini uzmeer gej bolsongui yuu?Naad Baljinmyamiigaa yadaj tsalingiin 20 huvi.......
2023-12-18
Зочин:
Энэ ДҮТөв болон яаманд нь орос хэл мэддэг хүн байдаггүй юм уу ард түмэнээр тоглож өглөө дөө энэ хүмүүстэй хариуцлага тооцоод ажиллаас нь чөлөөлөх хэрэгтэй шүү дээ ард түмэн та нарын тоглоом хийдэг хүмүүс биш шүү эрхэм сайдаа хойшид ингээд байх уу энэ арай болохгүй
2023-12-17
Aluurchin Choijilsuren
2023-12-17
Дээр дооргүй Сүржин бухлууд
2023-12-17
Зочин:
Бид одоо яах вэ арай л ямар нөхөдүүд яаж ажиллаад байгаа юм бэ
2023-12-16
SEXSDI MERGJLN80955877
2023-12-16
Ddavaa:
Yamar ch bol gal aldahgui bololtoi Gehdee. Aria ahiu unethical tsahilgaan hereglej, aria ahiu unethical ued hurshiin dozen heregleh ni dee Deer dorgui "nariilah" hereg garah ni deeOros hel odoohon doo orhigdoh bolooguig l. Haruulav bish uu
2023-12-16
ЗОЧИН:
УЛААНБААТАРЫГ ӨӨРӨӨ ЦЕМЕНТЭН ШИРЭНГЭН ОЙ БОЛГОСОН ЧОЙЖИЛСҮРЭНГ САНААТАЙ ЮУ ҮГҮЙ ГЭДГИЙГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙХОО, ЯАХ ГЭЖ ТЭР ДОРОО АРД ТҮМЭНД БАЯРТАЙ МЭДЭЭ ДУУЛГАЖ БАЙГАА ЮМ ШИГ ГЭРЭЛ ТОГ ХЯЗГААРЛАНА ГЭЖ ТЭНЭГТЭВ? САНААТАЙ МЭДЭХГҮЙ ТЭНЭГРЭЛ ҮҮ?
2023-12-15
зөв л арга хэмжээ авсан байна шдээ, болзошгүй аюулаас сэргийлж иргэд харин бэлтгэлээ базааж сэтгэлзүйн бэлтгэлтэй болсон. өвөл хүйтэрч байна шдээ
2023-12-15
zochin:
Оюукагийн Засгийн газрын том толгойтой салбар хариуцсан сайд нарын ажилдаа яаж ханддагийн нэг илрэл бөгөөд Доод албатууд нь харин орос хэл мэдэхгүй, агуулгыг ойлгоогүй удирдлагууддаа буруу ойлгуулсан байна. Ачаалал буурахыг харгалзаж үзнэ үү гэсэн байна ш дээ. Эргүү засагт цүнх баригч нар ажиллахаар ийм юм боллоо доо. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж юутай үнэн үг вэ.
2023-12-15
Хаах албаар өөрсдөө яриад бүтээсэн болгох гээд пактлав
2023-12-15
зочин:
Орост сургууль төгссөн гэдэг нь орос хэл мэддэг гэмэн ойлголт биш байх.хонгио толгойтнуудыг нэрлэж барах бишдээ.
2023-12-15
сонн хачин:
ийм мудакуудыг сонгосон ард түмэн та нарын хохь! цүнх баригчдыг өөгшүүлж, үр хүүхдээ цүнх баригч болгоод баяжих гэсэн хүмүүсийн балгаар монголчууд хохирохын дээдээр хохирч бна? ямар гаслант хувь заяа вэ?
2023-12-15
бат:
Мөнгө хүүхэн 2 шаахаас өөр юм мэдэхгүй гудрагнуудаа ирэх сонгуулиар дахиад сонгоорой
2023-12-15
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-15
shineer garch magad pizdanuud ni iim l baina , gants bichig zuw oilgoj , orchuulj ch chadakhgui , bar , arkhiny zaluus shuu dee
2023-12-15
shineer garch magad pizdanuud ni iim l baina , gants bichig zuw oilgoj , orchuulj ch chadakhgui , bar , arkhiny zaluus shuu dee
2023-12-15
Дампуу болсон газар:
Хүрлээ, Чойжоо хоёр хоёулаа орост төгссөн. Доод албатууд нь харин орос хэл мэдэхгүй, агуулгыг ойлгоогүй удирдлагууддаа буруу ойлгуулсан байна. Ачаалал буурахыг харгалзаж үзнэ үү гэсэн байна ш дээ. Эргүү засагт цүнх баригч нар ажиллахаар ийм юм боллоо доо. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж юутай үнэн үг вэ
2023-12-15
Иргэн:
Нэр цэвэр, эх оронч, бизнесгүй цоо шинэ хүмүүсийг УИХ-д гаргахгүй бол Монгол Төр идээ бээрдээ идэгдээд дууслаа…..
2023-12-15
shineer garch magad pizdanuud ni iim l baina , gants bichig zuw oilgoj , orchuulj ch chadakhgui , bar , arkhiny zaluus shuu dee
shineer garch magad pizdanuud ni iim l baina , gants bichig zuw oilgoj , orchuulj ch chadakhgui , bar , arkhiny zaluus shuu dee
зочин:
өрөвдмөөр
2023-12-15
хотын иргэн:
гадаад сурсан гэх нэртэй ихэнх хүмүүс маш тааруу түвшинд тухайн улсын хэлийг мэддэг юм байна лээ. цөөхөн хэд нь гайгүй. хамт ажилладаг ЗХУ-д, Герамн, Польш, Чехэд төгссөн гээд томроод байдаг ихэнх хүмүүс орчуулга тааруу, тайлан битгий хэл байгууллагынхаа танилцуулгыг бичиж чадахгүй олон жишээ мэднэ ккк.өө энэ нэг юмыг салгалуулаад төгсгөөд явуулья л гэдэг байх даа.
2023-12-15
DYYDLGN ZYGAATSX80955877
2023-12-15
SEKSDN XALYYNAAR80955877
2023-12-15
М.Бүрэнбаяр:
Та нар зайлууч.Миний ард түмэн босооч
2023-12-15
санчир:
Хүрлээ, Чойжоо хоёр уг нь унаган орос хэлтэй. Нөгөө хүүк оюук хоёр хэл мэдэхгүй будилуулсан байна
2023-12-15
Ооноо:
Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэнгийн намтарт 1993 онд ОХУ-ын Екатеринбург хот буюу хуучнаар Свердловскт Уралын политехникийн дээд сургууль Автоматикч телемеханикч мэргэжлээр тус төгссөн гэж бичжээ. Энэ нөхөр тэгээд алгын чинээ цаасыг уншаад ойлгож чадахгүй Орост 5-6 жил сурсаны хэрэг юу вэ? Эсвэл "ногоон автобусны үлгэр" шиг ийм зүйлээр далимдуулж мөнгө идэх гэсэн далд санааг агуулсан ч байж болох талтай гэж хардаж байна.
2023-12-15
хотын иргэн:
гадаад сурсан гэх нэртэй ихэнх хүмүүс маш тааруу түвшинд тухайн улсын хэлийг мэддэг юм байна лээ. цөөхөн хэд нь гайгүй. хамт ажилладаг ЗХУ-д, Герамн, Польш, Чехэд төгссөн гээд томроод байдаг ихэнх хүмүүс орчуулга тааруу, тайлан битгий хэл байгууллагынхаа танилцуулгыг бичиж чадахгүй олон жишээ мэднэ ккк.өө энэ нэг юмыг салгалуулаад төгсгөөд явуулья л гэдэг байх даа.