ОХУ-д хэд хэдэн цахилгааны станцад осол гэмтэл гарсны улмаас Монгол улсад нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа мэдэгджээ.
Энэ талаар "Оросын холбооны улсын эрчим хүчний системээс Монгол улсад нийлүүлж байгаа эрчим хүчнийхээ хэмжээг багасгаж байгаа тул маргааш өглөөний 10 цагаас эхдэн хязгаарлалтууд хийж эхэлнэ. Монголын эрчим хүчний систем тусдаа гарч ажилах хүнд байдалд орсон тул манай сумын уурын зуух хүн эмнэлэг болон цэцэрлэг сургууль сумын онцгой обьект ААН-үүд болон нам даралт цахилгаанаар халаадаг айл өрхүүд нэмэлт зөөврийн нөөц эх үүсвэр байнгын бэлэн байдалд байлгаж, түлш шатахууны бэлэн байдлыг хангаж ажиллахыг мэдэгдэж байна" гэсэн анхааруулга цахим орчинд гараад буй.
Уг асуудлаар ДСЦТС ХК Орхон хэсгийн холбогдох хүнээс тодруулахад, Өнөөдөр өглөөний 10 цагт ОХУ-аас нийлүүлдэг эрчим хүчийг хязгаарлах талаар мэдэгдсэн. Тийм учраас иргэдийн эд ачааллын үед буюу оройн цагаар 17:00- 22:00 цагт хязгаарлалт хийнэ. Оргил цаг арваннэгдүгээр сарын эхээс хоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжилдэг. Энэ үед хэрэглэгч тогоо хэмнэх хэрэгтэй. Мөн одоогоор яг хаана яаж тог хязгаарлах нь тодорхойгүй байна. Ямартай ч миний мэдэж байгаагаар Сэлэнгэ, Төв аймаг, Бянхонгор аймаг зэрэгт хязгаарлалт хийнэ гэж байсан" гэсэн юм.
Уншиж байна |