Иргэд автобусаа 30-60 минут хүлээсэн ч багтахгүй үлдэж байна
2023-12-15

Автобусны хүрэлцээ муу байгаагаас иргэд багадаа 15-20 минут хүлээж байна. Учир нь нийтийн тээвэр хүрэлцэхгүй, иргэд автобусандаа багтахгүй, автобус дүүрэн учраас буудлууд дээр зогсохгүй шууд явж байгаад иргэд бухимдалтай байна. Өдгөө нийслэл хотод хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол нийтийн тээврийн асуудал юм. Тиймээс ажил хичээл эхлэх болон тарах цагаар нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна.


Иргэд автобус ирэхийг удаан хүлээж байгаа бөгөөд автобус ирсэн ч дүүрэн учраас багтахгүй байгаа юм. Иймээс иргэд өглөө ажилдаа хоцрохгүйн тулд ажлын цаг эхлэхээс хоёр цагийн өмнө гэрээсээ гарч байна. Харин орой ажлаа тараад хамгийн багадаа 30 минут автобус хүлээж байгаа юм. 
 

 

Эрс тэс уур амьсгалтай гаднын улсуудад буудлын сандлыг модоор хийхийг илүүд үздэг гэнэ. Цас, борооны ус тогтож мөстөхгүй, суухад хайрахгүй, хүйтэн, дулааны аль ч нөхцөлд тохируулан дулаан дамжуулдаг зэргийг бодолцож модон сандлыг сонгодог гэнэ. Мөн буудлын бүхээг нь гадагшаа нэвт харагддаг тунгалаг байх, цас, бороо, салхи, шороог хаахаас гадна элдэв гэмт халдлагаас хамгаалсан зохион байгуулалттай байх ёстой. Эдгээр нийтлэг шаардлагаас гадна өлгүүр, унадаг дугуйны зогсоол, цахилгаан ашиглаж болох залгуур, бэлэн мөнгөний машин зэргийг нэмэлтээр суурилуулдаг аж. Хамгийн ойрын жишээ нь, Сөүл хотод автобусны буудлууд хүйтэн болон халуунаар үлээх агааржуулагч, гар утасны цэнэглэгч, WIFI-тай. Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаас гадна иргэд автобус хүлээх хугацаандаа цагийг үр дүнтэй ашиглахад туслах зорилготой гэнэ. 

 

Автозамын түгжрэлээс болж зөвхөн ажилтай иргэд хохирч бухимдаад зогсохгүй эдийн засагт ч алдагдал үүсч байгаа юм. Тодруулбал, бензин шатахуун хий урсахаас гадна дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувийг түгжрэлд алдаж байгааг ҮСХ-ноос гаргажээ.

 

Автобусных нь паар халдаггүй, удаан хүлээлгэдэг, зарим жолооч харилцааны соёлгүй зэргээс болж, зорчигч, жолооч нарын дунд иймэрхүү маргаан гарах нь энгийн л нэгэн үзэгдэл болжээ. 2023 онд хийх нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 117 автобус Улаанбаатар хотод орж ирсэн. Үүний хагас нь хөдөлгөөнд оролцож буй. Жилийн жилд парк шинэчлэл гэх нэрийдлээр 200-300-аар нь автобус оруулж ирнэ гэж ам гардаг ч өнөөгийн байгаа байдал ийм л байна. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-17
irgen:
hyleelgehgyi 10 minutaar yavdag bolvol bygd mashinaas tatgalzana daa .daanch dee .terbumaar hulgailaad uursduu bayajaad uls ni irgeddee hul dyyjleh avtobus baihgyi bvgdiig ajliin hariutslaga tootsoj shorond ni yavuulj ulsaa hugjyylie
2023-12-16
Үнэн:
Хогиин автобусын 40 минут хүлээжээж нэг чиглэлиин дээ суусан бөөн чихэлдээн хохинээл гэж бодсондоо шинэ автобусаа хуучин хогоор солиулж тэриин буцааж өгч солонгостой шүүдэж чадахгүй улс орон иргэдл болсон төриин нэр зүүсэн нам дагасан өлөн хулгаачдан том жижиггүй монголыг тонож иргэдиин боломжииг хулгаалан иим хөгиин хатуу хуульгүй удаан хулгаа үргэлжлэвл монгол маан баян ядуугиин 2 цэгт л очих байхдаа тэнэгүүдээ хөгжсөн улс оронууд хатуу ялтайл байдагшүү мангаруудаа ирээдүй хоычоо бод
2023-12-15
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-15