Өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-нд УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Гуравдугаар сарын 20-ны байдлаарх мэдээгээр зургаан аймгийн 20 сум төмөр зудын байдалд байна. Эдгээр 20 суманд 12.5 мянган малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байгаа. Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна.
Мал сүргийн зүй бус хорогдлын мэдээ өчигдөр шинэчлэгдэн гарсан бөгөөд энэ мэдээгээр нийт 5.9 сая мал хорогджээ. Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа" гэжээ.