Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2200 хүний суудалтай спорт цогцолбор барих тендер зарласан байна. Энэхүү цогцолбор нь улсын төсвийн ЕСӨН тэрбум 244 сая төгрөгөөр хийгдэх юм.
Тендерийн баримт бичигт цогцолборыг аль байршилд, ямар хэлбэр хийцтэй барих талаар ганц ч мэдээлэл оруулаагүй байна. Тус аймгийн хувьд 10 гаруй жилийн турш спорт цогцолбортой болохоор хүлээж байгаа. Бүр тодруулан хэлбэл, Дархан-Уул аймагт Эрүүл мэндийн яамны захиалгаар 2011 онд “Химон констракшн”, “Нэмбар” компанийнхан 11.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт ялж, ажлаа эхлүүлж байв. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ цогцолбор ашиглалтад ороогүй бөгөөд төсөвт өртөг нэмэгдэж 20 тэрбум төгрөг болсон юм.
Тэгвэл тус аймаг дахин нэг спорт цогцолборын ажил эхлүүлэхээр тендер зарлалаа. Мэдээллийн эхэнд дурьдсанчлан энэхүү тендерийн баримт бичиг нь 9.2 тэрбум төгрөгийг төсөвт өртгөөс өөр тодорхой, тоймтой төлөвлөгөөгүй байгааг холбогдох албанхан анхааралдаа авах биз ээ.
П.ГОО
Уншиж байна |