УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 2024 оны сонгуульд сөрөг нөлөө үзүүлэх хоёр зүйл байна. МУ-д албан бус мэдээгээр 2,6 сая фэйсбүүк хэрэглэгч байна. Үүний 1,5 сая нь хуурамч. Эдгээр хуурамч хаягуудыг илрүүлэх техникийн болон эрх зүйн боломж байна уу? Удам судар, ах дүүгээр нь доромжилдог балиар юм эхэлсэн. Мөн хиймэл оюун ухаанаар хүний яриагүйг ярьсан хэлсэн болгодог болсон. Үүнийг илрүүлэх техникийн болон эрхзүйн боломж байна уу?
ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Таны хэлж байгаа үнэн МУ Азидаа фэйсбүүк хэрэглэгчдээрээ тэргүүн байранд явж байна. Цагдаагийн байгууллага хуурамч, тролл хаягийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх 40 хүний бүрэлдэхүүнтэй хэлтсийг 80 хүний бүрэлдэхүүнтэй газар болгосон. Хиймэл оюун ухаанаар хийж байгаа зүйлийг илрүүлэх бүрэн илрүүлэх боломжтой.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ удаад гишүүдийн тоо нэмэгдсэн. 48 хүн жагсаалтаар сонгогдсон. 48 дотор олон түмэнд нэр нүүрээ барсан, хуулиар шийтгэгдэж байсан хүн ч орж ирнэ. С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар ч ороод ирэх боломжтой. Үүн дээр анхааралтай хандах хэрэгтэй. Шүүх С.Баярцогт хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаа бол хэлмэгдүүлсэн шүүгч, прокурор, мөрдөгч нь ял авах ёстой. Гэтэл зүгээр цагаадаад өнгөрчихлөө. Яагаад тэд хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ?
Уншиж байна |