Өсвөр үе, залуучууд хорт зуршлын нөлөөнд автах нь нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Тиймээс "Эрүүл ээлтэй оюутан" ТББ хэд хэдэн том их сургуулиуд буюу МУИС, СУИС, МУБИС, ОТГОНТЭНГЭР, ШУТИС, АШИУС-ийн оюутнуудаас хорт зуршлын хэрэглээний талаар судалгаа авчээ. Тус судалгаанд нийт оюутнуутын 70 хувь нь хорт ямар нэгэн хорт зуршил хэрэглэдэг" хэмээн бөглөсөн байна.
Эрүүл ээлтэй оюутан ТББ тэргүүн Ш.Шинэ-Од хэлэхдээ, "Гурван оюутан тутмын нэг нь хорт зуршлын хамааралтай байна. Ялангуяа тамхины хэрэглээ асар их байгаа юм. Электрон тамхи хорт хавдар үүсгэдэг химийн бодисууд байдаг. Харин электрон тамхи буюу вэйпийг тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх яриа байдаг ч энэ нь том төөрөгдөл юм. Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй никотин болон хорт хавдар үүсгэдэг химийн хорт бодисууд агуулдаг. Иймд согтууруулах ундаа, тамхи бусад төрлийн хорт зуршил нь нийгэм болон гэр бүл, хувь хүнд ямар эрсдэл дагуулах, эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл учруулах талаар өсвөр үе залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллээр хангах, үйл ажиллагааг зохион байгуулж, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн сүлжээ, залуучуудын болон олон улсын байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх, цуврал сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм" хэмээв.
Судалгаанд хамрагдсан 6000 гаруй хүүхдийн 45 хувь нь архи, тамхи, мансууруулах бодисын сөрөг талыг огт мэдэхгүй байхад 7 хувь нь л сайн мэднэ гэсэн бөгөөд үлдсэн 48 хувь нь бага зэрэг мэддэг гэсэн байв. Мөн нийт оюутнуутын 70 хувь нь хорт ямар нэгэн хорт зуршил хэрэглэдэг гэжээ.
Судалгаанд хамрагдсан оюутнуудын төлөөлөл
"Отгонтэнгэр" их сургуулийн сэтгэл судлалын ангийн I дамжaаны оюутан Х.Молор "Би хоёр жил тамхи татаж байна. Тамхинаас гарах хэрэгтэй гэж мэддэг ч гардаггүй. Эхэндээ зүгээр л өөрийн хүслээр татдаг байсан. Харин сүүлдээ дотроос нэхдэг болсон. Энэ бол донтолтын нэг хэлбэр байх. Гэхдээ одоо бол утаат тамхинаас гараад электрон тамхи татна гэж бодож байна. Ямар нэгэн зүйлээс хорт зуршлаас огцом шууд гарах муу гэж сонсож байсан. Хүн өөрөө бага багаар тамхи татахгүй гэж шийдвэл гарч чадах байх" гэсэн юм.
МУИС-ХУС IV дамжааны оюутан Л.Ганбат “Би зургаан жил тамхи татаж байна. Гэхдээ архи уудаггүй. Баярын өдрүүдээр л багахан хэмжээнд амсдаг. Найзууд маань ч үүнийг мэддэг. Өөр муу зуршил байхгүй. Бидний үеийн оюутан залуус ихэнх нь тамхи татдаг. Тамхи нэг талаараа хүнийг тайвшруулдаг ч гэсэн. Нэг тамхинд орчих юм бол гарах гэж их уддаг.” гэж байв.
СУИС-ТУС III дамжааны оюутан Л. Саруул "Би тамхинаас гараад жил гаруй хугацаа өнгөрч байна.Эхэндээ их хэцүү байнга нэхдэг байсан. Завсарлагааны цагаар ангийн хөвгүүд тамхи татаад байхаар өөрийн эрхгүй дотор сонин болчихдог. Тухайн үед тэднээс хальт зайгаа бариад өөр зүйлд анхаарал хандуулдаг байсан. Одоо бол найзуудынхаа хажууд байсан ч тамхи татах хүсэлгүй болсон. Харин ч найзуудыгаа тамхинаас гаргах гэж хичээдэг болсон доо. Тамхи гадна өөр хорт зуршил байхгүй ээ. Хааяа нэг найзуудаараа пиво уудаг. Гэхдээ тааруулаад шүү дээ. Энэ их стрестэй нийгэмд хэн бүхэн л хорт зуршлын нөлөөнд орж байгаа байх. Гэхдээ энэ чинь эргээд бидний биед л их сөрөг нөлөө үзүүлнэ. Хэрэггүй зүйлээс татгалзаж сурах хэрэгтэй шүү" хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.
Ц.Наранцацрал
Уншиж байна |