Э.Эрхэс хүүхдийн спортын наадмаас усанд сэлэлтээр 13 зайд уралдаж, 13 алтан медаль хүртэв
2023-07-04

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам зургаадугаар сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт боллоо. Тус наадмын усанд сэлэлтийн төрөлд Хан-Уул дүүргийг төлөөлөн оролцсон Энхтөрийн Эрхэс 13 зайд уралдаж, бүх төрөлд алтан медаль хүртжээ.

 

15 настай Э.Эрхэс өдгөө "Орчлон" сургуульд суралцдаг бөгөөд өнгөрсөн сард Орхон аймагт болсон өсвөр үеийн УАШТ-ий 14 зайд 14 алтан медаль хүртэж, өсөх ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулж яваа чадварлаг нэгэн юм. 

 

Тэрбээр 2016 оноос эхлэн усанд сэлэлтээр хичээллэж байгаа бөгөөд ОХУ, АНУ, Малайз, БНХАУ-д болсон өсвөр үеийн олон улсын тэмцээнээс медаль хүртэж байжээ. 

Shuud.mn
Сонин хачин