Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Байгалийн түүхийн музейг 138 тэрбумаар барина
2023-04-27

 Монгол Улсын Засгийн газраас музейн стандарт шаардлагад бүрэн нийцсэн Азид томоохон тооцогдох орчин цагийн Байгалийн түүхийн музей барих шийдвэр гарсан. Тэгвэл музейн барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр болсон байна. 

 

 

Энэхүү музейг барихад нийт 138 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд энэ онд 29 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Тодруулбал, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 29 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарласан байна. Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих юм. Нийт 6,6 га газарт 39000 м2 талбай бүхий барилгын ажлыг ийнхүү эхлүүлэхээр төлөвлөжээ. 

 

 

Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх баригджээ. Барилгын ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан. 2013 оны тавдугаар сараас Байгалийн түүхийн музейн олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагаг бүрэн зогсоосон байдаг. 

Shuud.mn
Сонин хачин
Луйвар хулгай
2023-05-01
Залуу:
Эрдэм шинжилгээний газар лаборатори, үйлдвэр барихад мөнгөө эхлээд зарцуулмаар байна.
2023-05-01
Төгсөө:
Шинэ нийслэлдээ баривал зүгээр байхаа
2023-04-30
Zochin:
Богд уулаа аваръя. Их тэнгэрийн амаа чөлөөлье
2023-04-29
Хотоос зайдуухан бариач. Эрдэнэт Дарханд барьсан ч болохгүй юм алга. Хорвоо ертөнцийг зөвхөн УБ-р төсөөлөхөө болио.
2023-04-28