Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүүхдэд ялгаатай байдлыг мэдрүүлэхгүй байхыг бүх шатны боловсролын байгууллагуудад уриалж, чиглэл хүргүүлжээ.
Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудсандаа "Би яг 2 жилийн өмнө “Баяр тохиолдуулан ээждээ захидал бичдэг, аавын тухай зохион бичлэг хийдэг “аян”-уудыг зогсооё, ядаж нэрийг нь өөрчилье. Энэ бол хуучин коммунист харгислал. Аавгүй, ээжгүй хүүхдүүд олон бий. Хүүхдийг хамт олных нь дунд багаас нь ийм ялгаатай, дутуу байдал мэдрүүлж өсгөж болохгүй.” гэх үгийг өөрийн сошиал хаягаараа олон нийтэд хүргэсэн.
Хүүхдийн эрхийг дээдлэх ёстой салбарын сайдын хувьд энэ асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй. Өнөөдөр цэцэрлэгт хагас, бүтэн өнчин 1886 хүүхэд, ЕБС-д гэхэд зөвхөн бүтэн өнчин хүүхдийн тоо 1571 байдаг. Үүнд хагас өнчин, ямар нэгэн шалтгаанаар ээж, аавгүй өсөж байгаа хүүхдийн тоо ороогүй. Энэ тоог харахаар бид хүүхэд бүрийн сэтгэл зүйг бодолцохгүй өнгөрч болохгүй.
БШУ-ны яамнаас Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх боловсролын байгууллагуудад “Тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг тохиолдуулан зохион байгуулдаг зарим үйл ажиллагаа / Аавуудын баяр, Ээждээ захидал бичээрэй, Миний хайртай ээж…… гэх мэт / нэршил, зохион байгуулалт, арга хэлбэрийг өөрчилж, хүүхэд нэг бүрийн сэтгэл зүй, ялгаатай байдлыг харгалзах” тухай чиглэл хүргүүлсэн.
Гэтэл энэ жилийн Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан зарим нэр бүхий аймгийн сургууль, номын сангаас “Аавдаа хэлэх чин сэтгэлийн үг” нэртэй зохион бичлэгийн уралдаан зохион байгуулах удирдамжийг сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгч нар анхаарч ажиллахыг хичээнгүйлэн хүсье. Энэ удаад аймаг, сумдын сургууль, номын сангийн нэрийг зарлахыг гол болгосонгүй гэдгийг анхаарч, цааш цаашдынхаа үйл ажиллагааг бодолцож, засаж залруулна биз дээ" хэмээн бичжээ.
Уншиж байна |