Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон бусад удирдлагуудыг огцруулъя хэмээн "Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ноос мэдэгдэл хийлээ.
Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны төлөөллүүд:
Монгол Улсад 1998 оноос эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр буюу Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэсгийн эмнэлгээс өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжсэн. Тухайн үеэс эхлээд нэг иргэнд ногдох норматив хэмээх санхүүжилтээр 24 дэх жилдээ бид санхүүжилтээ аваад явж байна. Бид нийт хүн амын 70 хувьд нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг аймаг, дүүргийн засаг дарга, эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн төв гуравласан гэрээ байгуулан ажилладаг.
Бид одоо нэг иргэнд батлагдсан 2022 оны санхүүжилтээ авч чадахгүй байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2022 оноос эхлэн ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан ч батлагдсан төсвөө авч чадахгүй байгаа юм. Бид 1-3 сарын санхүүжилтийн 50 хувийг авсан. Харин 4-7 сарын хоорондох санхүүжилтийг батлагдсан хувиар нь авч чадахгүй байна.
Ингэснээр Ерөнхий сайдад албан шаардлага өгснөөр дөрөвдүгээр сараас эхэлж нэмэгдсэн тарифаар санхүүжилтээ авч эхэлсэн. Гэтэл 7,8,9 сарын санхүүжилтийг өгөхгүй асуудал мөн үүссэн. Яагаад санхүүжилт өгөхгүй байгаа шалтгаанаа тайлбарладаггүй.
Даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн дарга сүүл өгсөн мэдээлэлдээ өрхийн эмнэлгээс иргэн бүрд сар бүр 60 мянган төгрөг, жилд 720 мянган төгрөгийн санхүүжилт олгодог тухай ямар ч үндэслэлгүй мэдээлэл өгсөн. Өөрийн гаргасан эрхзүйн баримт бичгээ судлалгүйгээр ийм мэдээлэл өгсөн нь иргэд, эрүүл мэндийн ажилтны дунд үл ойлголцол үүсгэж иргэдийн сэтгэл зүйг төөрөгдүүлсэн.
Энэ тарифыг задлаад үзвэл, нэг иргэнд ногдох тариф нь насны ангилалтай байдаг. Үүнд: 0-5 нас, 6-17 нас, 16-49 нас, 60-аас дээш насны ахмад болон бусад гэсэн ангиллаар тус тусын үнэ тарифаар эмчилгээгээ хийдэг аж.
Эрүүл мэндийн сайд байсан С.Энхболдийн өрхийн эмнэлгийн үнэлгээгээр бүх өрхийн эмнэлгийн хангалтгүй буюу 68 болон 72 оноо оноогоор дүгнэсэн байсан. Бүх өрхийн эмнэлэг адил оноо авна гэж байхгүй. Ажлаа мэдэхгүй хэр нь өрхийн эрүүл мэндийн ажилтнуудыг ажлаа хийхгүй байна гэх ойлголттой мэдээлэл өгч байна. Бид ямар ч мэдээллийг нээлттэй авч чаддаггүй. Тиймээс Л.Бямбасүрэн даргыг огцруулах шаардлагыг холбогдох албаныханд хүргэнэ. Бид 2023 онд ёс зүйгүй, ажлаа мэддэггүй хүнтэй өрхийн эмнэлгүүд гэрээ байгуулахгүй гэх байр сууриа мэдэгдэж байна.
Уншиж байна |