Старлинк хиймэл дагуулын сүлжээнд Орос, Афганистан, Беларусь, Венесуэль, Иран, Куб, Хятад, Хойд Солонгос болон Сирийн иргэд нэгдэх боломжгүй гэнэ. Түүнчлэн Орос улс "хүлээлгийн жагсаалт"-д ч багтаагүй, "удахгүй нэгдэнэ" гэсэн ангилалд ч Оросыг оруулаагүй байна. Хүлээлгийн жагсаалтад Украин, АНУ-ын хэд хэдэн муж, харин "удахгүй нэгдэнэ" ангилалд Энэтхэг, Казахстан, Турк,Саудын Араб, Африкийн орнууд багтжээ.
Starlink нь өндөр хурдны өргөн зувасын хиймэл дагуулаар интернетэд холбох SpaceX компанийн боловсруулсан дэлхий даяарх хиймэл дагуулын систем юм. Энэ сүлжээ нь хойд туйл хүртэл багтаад дэлхийн бүхий л тивд интернет хүртээмжийг бий болгоно гэж SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маск есдүүгээр сарын 19-нд мэдэгдэж байв. Ийнхүү хүртээмжтэй интернет бий болгох зорилгоор тойрог замд 3000 орчим хиймэл дагуул хөөргөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |