Чех улс дахь монголчуудын анхааралд
2022-07-20

 

Чех улс Замын хөдөлгөөний дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярилцаж байна. Дүрмийн шинэ төсөлд замын хөдөлгөөний зөрчилд ногдуулж буй торгуулийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлэх заалт оруулсан аж.

 

Замын хөдөлгөөний ноцтой зөрчилд ногдуулж буй төлбөрийн хэмжээг 25000 хүртэлх крон болгож нэмэгдүүлэх ч заалт байна. Шинэ төсөлд зам тээврийн зөрчилд ногдуулж буй торгуулийн оноонуудыг өөрчлөх заалт тусгаж байгаа гэжээ. Түүнчлэн зарим болзол хангагдсан, тухайлбал, жолооны багштай эсвэл 2 жил дараалан шалгалт өгч жолооны үнэмлэхээ авсан тохиолдолд 17 наснаас эхэлж машин жолоодож болох тухай заалтыг хэлэлцүүлж байна.

 

Чех улсад автомашин жолооддог монгол иргэд, жолооны шалгалт өгөх иргэд замын хөдөлгөөний дүрмийг анхаарахыг сануулж байна.

 

Прага хот дахь ЭСЯ

Shuud.mn
Сонин хачин