Ц.Жаргалантуул: Танхимаар хичээллэх эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана
2021-11-09

Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиуд цахим болон танхимын сургалтыг хослуулан хичээллэж байгаа. Хэвийн горимоор буюу танхимаар хичээллэх боломж байгаа эсэхийг Нийслэлийн боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.

 

 

-Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг зуун хувь танхимаар оруулах боломжтой юу? Энэ талаар судалгаа хийж байгаа юу?

 

  • Энэ талаар Боловсролын яамнаас тодорхой чиглэл ирээгүй, асуудал яригдаагүй байна. Хэрэв халдварын тохиолдол багасч, зэрэглэл буурсан тохиолдолд дан танхимаар оруулах асуудлыг БШУЯ-наас тавьж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрт хүрэх байх. Одоо бол нөхцөл байдлыг ажиглаж, судалж байгаа.

 

Сурагчдын дунд коронавирусийн халдварын тархалт ямар байгаа вэ?

 

  • Халдвар авч байгаа сурагчдын тоо өмнөх саруудтай харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлттэй байна.

 

Өнөөдрийн байдлаар хичнээн багш, сурагч халдвар аваад байгаа вэ?

 

  • Өнөөдрийн хувьд шинээр 75 хүүхэд, 17 багш, 2 ажилтан коронавирусийн халдвар авсан. Энэ тоо өдөр бүр шинэчлэгдэж байдаг.

 

Ихэвчлэн хаанаас халдвар авч байна вэ?

 

  • Энэ тал дээр нарийн зүйлийг мэдэхгүй байна. Эрүүл мэндийн яамнаас нарийн судалгаа явуулж байж тогтоодог байх.

 

Нийслэлийн хэмжээнд хичнээн Ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаагаа явуулж байна?

 

  •  Нийтдээ 281 ерөнхий боловсролын сургууль байгаагаас 152 нь төрийн өмчийнх. Үүнээс хувийн хэвшлийн 124 сургууль нь 5/5-ын зарчмаар буюу танхимаар хичээллэж байна. Харин 157 сургууль 5/9-ийн зарчим буюу танхим, цахимаар долоо хоног ээлжлэн хичээллэж байгаа.

 

-Тэгэхээр хувийн сургуулиуд дан танхимаар хичээллэж байгаа гэсэн үг үү?

 

  • Анги дүүргэлтээсээ хамаараад хувийн хэвшлийн сургуулиуд танхимаар хичээллэж байгаа. Учир нь хувийн сургуулиудын анги дүүргэлт 20-иос хэтрэхгүй байгаа болохоор халдвар тархах эрсдэл бага гэж үзэж буй. Төрийн өмчит ЕБС-иуд бол танхим болон цахимаар долоо долоо хоногоор ээлжлээд явж байна.

 

Халдварын тархалтаас болоод зуун хувь цахимаар хичээллэж байгаа сургууль бий юу?

 

  • Одоогоор байхгүй. Гэхдээ ЭМЯ болон БШУЯ-ны  журмын дагуу бага ангийн нэг л сурагчаас халдвар илэрсэн тохиолдолд тухайн ангийн сургалтыг шууд цахим хэлбэрт шилжүүлнэ. Учир нь бага насны хүүхэд вакцинд хамрагдаагүй. Харин вакцин хийлгэсэн ахлах болон дунд ангиас хоёр, гурван хүүхэд халдвар авсан тохиолдолд сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа.  

 

Багш нар вакцины III тунд хамрагдаж байгаа юу?

 

  • Багш нар I болон II тундаа маш сайн хамрагдсан. Бараг бүгд хамрагдсан гэж болно. Олон хүүхдүүдтэй харьцдаг учраас багш нарыг хамгийн түрүүнд дархлаажуулалтанд хамруулах чиглэл өгсөн байсан. Одооноос III тундаа хамрагдаж эхэлж байгаа байх. Гэхдээ нарийвчилсан судалгаа манайд ирээгүй байна.

 

О.Төгөлдөрмаа

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
huviin surguulia ch bas tanhim tsahim bolgomoor bnaa dan tanhimaar hicheellej bga ersdel asar undur bna shvde ireedvi bson hvvhdvvdiig hamgaalah heregtei shvde uvdvul mash ih surug uvchin vldej bna nasan turshid ni.odoo ulirliin tomuu nemegdeed covidtoi havsarval tgl duuslaashde bodlogo heregtei bna sain ch daldalj bh shig bna uvchlul baga bish shv hudla medeellehee boli
2021-11-10
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-10
бүх сургуулийг танхимаар оруулаач ээ, оруулахгүй байх хүсэлтэй хүмүүсийн өөрсдийх нь боловсрол, ухамсар тэг байгаа нь бичиж байгаагаас нь ч харагдаж байна. хөөрхийс бичих нь хүртэл бөөн алдаатай, бусдыг харааж зүхсэн бүдүүлэг тэнэг байх юм.
2021-11-09
Зочин:
Танхимаар оруулж болохгүй халдвартай хүүхэд онлайн 5 хоногоо дуусаад л ирж бна. Багш сурагчид маш их өвдөж байгаа хавраас хойш нуусаар л бна
2021-11-09
Зочин:
Багш сурагчид маш ихээр өвдөж байгаа энэ тоо бол бодит тоо биш
2021-11-09
Zochin:
Hyyhdiin yhel hyndrel bhgyitei l adil !tiimees het aij adgaad yah vee.hicheel udiig hyrtel haagaagyi uls ch bj l bn.urd ni haniad hyreh,hyndreh bg l bsn.darhlaa heviin blgaj hamgaalah l chuhal.vactsin tarij busniaj l bolohgyi
2021-11-09
н:
новшиин шээсүүдл хүүхдүүдээ бодохгүй 100хувь танхимаар явуулах байх дарааан том том хуцавдааа шээсүүдэээ
2021-11-09
я:
ямар санаатай хужаагиин шээсүүд нам дагаж ажилд орчоод төр шшидэн гэж хуцаад байна танхимаар бүгд орхон маш бурууу хужаагуудааа
2021-11-09
Зочин:
Ногоон болсон цагт л бага ангийг бусад анги ч тэр бүтэн танхимаар оруулсан нь дээр дээр дээ болоогүй байхад бүтэн танхимаар болговол буруудах л байх даа
2021-11-09
Зочин:
Танхимын хичээлийг үргэлжлүүлэх ёстой. Хүүхэд цахимаар хичээл сурч ойлгож чадахгүй байна. Хүүхдээ танхимаар явуулах нь явуулаад явуулахгүй нь явуулахгүй байна биз.
2021-11-09
demjihgui
2021-11-09