Япон улс 2035 он гэхэд ашиглалтад оруулах нисэгчгүй сөнөөг онгоцууд бүтээх ажлаа эхлүүлсэн талаар Financial Times мэдээлжээ. Энэ нь тооны хувьд Агаарын цэргийн хүчин нь Японыхоос хавьгүй их Хятадын цэргийн давуу байдлыг тэнцвэртэй болгоход чиглэгдсэн гэнэ.
Хятад улс хэт дуунаас хурдад хүрэх чадвартай, дөрөв дэх үеийн 1000 гаруй сөнөөгчтэй бол Японд энэ төрлийн онгоц гурав дахин бага байдаг юм. Түүнчлэн Хятад улс стелс технологи бүхий тав дахь үеийн сөнөөгч онгоцуудыг гаргаж эхэлсэн. Стелс технологи гэдэг нь байлдааны машиныг радиолокаци, хэт улаан туяа болон бусад төрлийн илрүүлэгч төхөөрөмжийн тусламжтайгаар илрүүлэх боломжийг багасгадаг, илрэх радиусыг эрс бууруулдаг юм.
Японы Батлан хамгаалах яам сөнөөгч онгоцуудыг гурван үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Эхний ээлжинд эдгэр машинуудыг тусад нь удирдах алсын зайн удирдлагын систем боловсруулж, дараа нь хэд хэдэн онгоцыг нислэгийн үеэр хамтран ажиллах алсын удирдлагын боловсруулах бол эцэст нь нисэгчгүй машинууд бүлгээр гүйцэтгэх зорилтыг бүрэн хэрэгжүүлэх аж. 2035 оныг санаандгүй сонгоогүй бөгөөд чухамхүү энэ онд Япон улс шинэ үеийн жолоодлогот сөнөөгч онгоц бүтээхээр төлөвлөж байгаа юм.
Уншиж байна |