Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян коронавирусийн халдвар авсан талаар Ерөнхийлөгчийн захиргаанаас мэдээлснийг Regnum агентлаг дамжуулжээ.
"Ерөнхийлөгч Армен Саркисян шинэ жилийг Лондон хотноо гэр бүл, ач нарынхаа хүрээнд угтсан. Нэгдүгээр сарын гуравны өдөр Ерөнхийлөгч Лондон хотноо хөлний хагалгааг амжилттай давсан ч коронавирусийн шинж тэмдэг илэрсэн юм. Шинжилгээ авахад хариу нь эерэг гарлаа. Ерөнхийлөгч Саркисян өөрийгөө тусгаарласан, түр хугацаанд алсын зайнаас ажил үүргээ гүйцэтгэнэ" хэмээн Арменийн Ерөнхийлөгчийн захиргаа мэдээлжээ.
Армен Саркисян 2018 онд Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдохоосоо өмнө Их Британид Арменийн Элчин сайдаар удаа дараа томилогдож байлаа. Түүний гэр бүлийн зарим гишүүд одоо хүртэл Британид амьдардаг тул тэрбээр ийнхүү шинэ оныг Лондон хотноо угтаж байгаад коронавирусийн халдвар авч, тэндээ тусгаарлагджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |