Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хурдан морины уралдааны үеэр хүүхэд гэмтсэн гэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Хэнтий аймгийн Биндэр суманд хурдан морины сунгаа зохион байгуулж, морь унасан хүүхдийн гар хөлдсөн гэх мэдээлэл түгсэн. Тэгвэл Хэнтий аймгийн Биндэр сумын удирдлага энэ мэдээллийг үгүйсгэж, хурдан морины сунгаа болоогүй гэсэн албан тоотыг ирүүлсэн байна.
Гараа хөлдөөсөн У.А гэх зургаан настай тухайн хүүхэд нь хурдан морь унаагүй аж. Харин мотоциклийнх нь шатахуун дууссан ахдаа туслахаар гар чийдэн барьж явахдаа гараа хайруулсан гэнэ. Одоо хүүгийн бие зүгээр байгаа аж.
Уншиж байна |