БНХАУ-ын Ганц модны боомтын “унаганы” хэмээн нэрлэгдсэн хашаанд нүүрс тээврийн том оврын машин шатжээ. Энэ үйл явдлыг гэрчилсэн бичлэгийг жолооч нар олон нийтийн сүлжээнд байршуулсан байна.
Тус машин нь Inner Mongolia Zi Tuo International Trade компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл аж. 24-47 АЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй машин нь төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсийг тээвэрлэдэг юм байна.
Сүүлийн үед Гашуунсухайт-Ганцмодны боомт хооронд нүүрс тээвэрлэдэг автомашины хоёр ч жолооч амь насаа алдсан байна. Тэдний нэг нь шатаж нас барсан бол нөгөө нь бусдын гарт амиа алдсан аж. Одоогоор энэ хэргийг Монгол, Хятадын цагдаагийн байгууллага шалгаж байна.
Уншиж байна |