Ром хот 33 жилийн дараа цасанд хучигдлаа
2018-02-27

Италийн нийслэл Ром хот цасанд дарагдсан талаар “www.thelocal.it” сайт мэдээллээ. Ром хот цасанд дарагдсан нь сүүлийн 33 жил тохиогоогүй явдал гэнэ.

 

 

Даваа гаригийн шөнө хасах хэмийг зааж, улмаас Ром цасанд хучигджээ.

 

Эрх баригчид цэргийн албан хаагчдыг дайчлан гудамж, талбайн цасыг цэвэрлүүлж, хотын иргэдийг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг уриалсан байна.  Цасны улмаас хурдны зарим чиглэл хаагджээ.

 

 

Италиас гадна Европын зарим хот цасанд дарагдсан гэнэ.

 

Ийнхүү Европын агаарын хэм хүйтэрсэн нь Сибирээс ирж буй агаарын хүйтэн урсгалтай холбоотой гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Бид ч сибирийн агаарын хүйтэн урсгалд байнга байдаг даа
2018-02-27