Италийн нийслэл Ром хотыг анх удаагаа эмэгтэй хүн удирдахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсад энэ амралтын өдөр хот болон орон нутгийн удирдлагуудыг сонгох сонгууль зохион байгуулагдаж, Сонгуулийн хороо урьдчилсан байдлаар ялалт байгуулсан нэр дэвшигчдийг нэрлэсэн байна.
Урьдчилсан дүнгээр “Таван одны” хөдөлгөөнөөс нэр дэвшсэн 37 настай Виржина Раджи ялалт байгуулжээ. Раджи нийт сонгогчдын 37 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшсэн Роберто Жакетти 24 хувийн санал авчээ.
Шинэхэн захирагч Раджи “Roma Tre” их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд 2006 оноос өмгөөлөгчөөр ажиллах болжээ. Тэрбээр Ромыг авлига, хүн сурталгүй хот болгохоо амласан билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |