Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц томилогдсон даруйдаа цомхтгол хийж эхэлжээ.
Тодруулбал, тэрбээр 40 гаруй ажилтнаа тушаал гарган халсан гэнэ. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн ихэнх нь Шинэчлэлийн засгийн газрын үед ажилд орсон хүмүүс байгаа сурагтай.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, халагдсан хүмүүсийн дотор тусгай мэргэжилтнүүдээс гадна үйлчилгээний ажилтнууд ч байгаа гэнэ.
Түүнчлэн, ТЕГ-ын ажилтнуудын дийлэнх ах дүү, амраг садан, төрөл төрөгсдөөрөө ажилладаг хэсэг гэдгийг мэдээллээ.
Уг нь Төрийн статустай тус байгууллага нь ах дүү, амраг садан, төрөл төрөгсдөөрөө ажиллах бүү хэл, халаа сэлээ хийх учиргүй хамгийн "тогтволтой" байгууллага байх ёстой.
Гэвч манай улсад Төрийн байгууллагын дарга шинээр солигдох тоолонд халаа сэлгээ хийгддэг хэлэгдээгүй хууль үйлчилсээр байгаа бололтой.
Б.Дэжид
Уншиж байна |