Жүжигчин, найруулагч, О.Бат-Өлзийгийн хүү, залуу уран бүтээлч, УДЭТ-ын жүжигчин Б.Тамирын найруулсан анхны богино хэмжээний кино "Амингоо" үзэгчдийн хүртээл боллоо.
"Fantastic" продакшн, F-studio-ын хамтран бүтээсэн тус киноны зохиолчоор Т.Цэгцүжин,зураглаачаар Ц.Амартүвшин, зураачаар А.Дөлгөөн, гэрэлтүүлэгчээр Р.Сүхболд, дууны найруулагчаар Г.Лхагвацэрэн, нүүр хувиргагчаар Ж.Болормаа зэрэг авьяаслаг залуус ажиллажээ.
Тус киноны гол ба туслах дүрд та бидний сайн танил МУГЖ С.Дамдин, МУСТА Ц.Цэрэнболд, “Гэгээн Муза 2010” наадмаас драмын жүжгийн төрөлд “шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид нэр дэвшиж алтан цомын эзэн болж байсан авьяаслаг Н.Ялалт жүжигчин Д.Ганцэцэг, Б.Эгшиглэн нар тоглосон байна.
http://youtu.be/mU6REA2597M
П.Наран