Японы Мияги мужид жолоочгүй автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлжээ
2022-12-06

Японы East Japan Railway компани Мияги мужид жолоочгүй автобуснуудыг үйлчилгээнд нэвтрүүлжээ. Энэ нь тус улсын хүн ам хөгширч, автобусны жолоочоор ажиллах хүч дутагдаж байгаатай холбоотой аж. 

 

Nippon.com цахим хуудсын мэдээлснээр, автомат удирдлагатай автобуснууд нь цагт 60 км хүртэлх хурдлах чадвартай бөгөөд энэ нь Японд үйлчилгээнд нэвтэрсэн жолоочгүй автобуснуудын дундаас хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм байна. 

 

2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамигийн улмаас эвдэрсний дараа хурдны автобусны зам болгон өөрчилсөн төмөр замын шугамаар өдөрт дөрвөн автобус үйлчилгээнд явахаар болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аюултай. Хятадад жолоочгүй машин удирдлагаа алдаж хурд хэтрүүлж осол гаргасан.
2022-12-06