III Чарльз руу өндөг шидсэн хэрэг дахин гарчээ
2022-12-07


Их Британийн хаан III Чарльз руу өндөг шидсэн хэрэг дахин гарчээ. Энэ удаад Английн Лутонд хаан руу өндөг нүүлгэсэн бөгөөд өндөг шидсэн залууг цагдаагийнхан саатуулсан талаар Sun сонин мэдээлсэн байна.

 

"Хааны айлчлалын үеэр Лутоны төвд энэ хэрэг болсон. Чарльз руу өндөг шидсэн эрийг халдлага үйлдэхээр завдсан хэргээр саатуулсан" хэмээн сонин мэдээлжээ.Тухайн үед хааны аюулгүй байдлын албаны ажилтнууд III Чарльзыг хүмүүсээс холдуулсан ч хэсэг хугацааны дараа хаан хүмүүстэй дахин мэндчилж, гар барин явсан гэнэ. 

 

Хаан руу өндөг шидсэн нь анх удаа болж буй хэрэг биш юм. Өмнө нь 11 дүгээр сард Йорк хотод хааныг хүмүүстэй мэндчилж байх үед нэгэн залуу хаан руу өндөг шидсэн. Энэ хэргийг үйлдсэн хүн нь 23 настай Патрик Телвелл гэх иргэн байсан бөгөөд түүнийг тухайн үед саатуулсны дараа барьцаагаар суллаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хаантай бол иргэд нь боолууд
2022-12-07