БНХАУ-ын дарга асан Жян Зэминийг сүүлчийн замд нь үджээ. Тэрээр 11 дүгээр сарын 30-ны өдөр таалал төгссөн юм. Жян Зэминийг сүүлчийн замд нь үдэх ёслол Ардын хурлын их танхимд болсон гэж Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Жян Зэминийг сүүлчийн замд нь үдэхээс өмнө шарилыг нь чандарлаж, оршуулсан аж. Энэ салах ёслол нь 1997 онд Дэн Сяпонийг оршуулснаас хойших хамгийн том ёслол боллоо. Ши Жинпинь ёслолд оролцон үг хэлэхдээ өөрийнх нь явуулж буй бодлого Жян Зэминий үзэл баримтлалд нийцдэг талаар онцолжээ.
Ши Жинпиний өгүүлснээр, ерээд онд Жян Зэминь улс орноо булингартай уснаас татаж гаргахын тулд үзэл суртлын хяналтыг чангатгаж, албан тушаалдаа байх хугацаандаа улсынхаа хөгжлийн бат бөх суурийг тавьсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |