Бразилийн шигшээ баг Катарт хоёр дээд амжилт тогтоов

Бразилийн шигшээ баг Катарт хоёр дээд амжилт тогтоов

Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Бразилийн шигшээ баг хоёронтаа дээд амжилт тогтоожээ. Энэ талаар Champinoat.com мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Чю Гю-Сон тоглолтын үеэр хоёр гоол хийсний дараа дагагчдынх нь тоо эрс нэмэгджээ

Чю Гю-Сон тоглолтын үеэр хоёр гоол хийсний дараа дагагчдынх нь тоо эрс нэмэгджээ

Чю Гю-Сон Өмнөд Солонгосёын лигийн сүүлд болсон аварга шалгаруулах тэмцээний үеэр шилдэг мэргэн буудагчаар тодорч, багтаа Солонгосын цомыг авахад нь тусласан юм. Тэрбээр Өмнөд Солонгосын шигшээ багийн төлөө тоглохдоо 18 тоглолтод зургаан гоол оруулжээ. 

Дэлгэрэнгүй
ЛГБТ-г сурталчлахыг хориглох тухай хуульд Путин гарын үсэг зурав

ЛГБТ-г сурталчлахыг хориглох тухай хуульд Путин гарын үсэг зурав

"Уламжлалт бус бэлгийн харилцааг сурталчлах", "бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, хүйсээ солихыг" сурталчилж буй гэж Оросын эрх баригчид үзсэн материалуудыг түгээн дэлгэрүүлэхийг хориглох тухай хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ. Энэ талаарх мэдээлэл Төрийн думын албан ёсны сайтад 12 дугаар сарын тавны өдөр нийтлэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй
Олон улсын хэвлэлүүд: Монголын жагсаал тайвнаар өндөрлөж, жагсагчид хогоо цэвэрлээд тарлаа

Олон улсын хэвлэлүүд: Монголын жагсаал тайвнаар өндөрлөж, жагсагчид хогоо цэвэрлээд тарлаа

Монголын Цагдаагийн газрын үзэж байгаагаар, өнөөгийн дуулианы гол эзэн, нүүрс экспортын "Эрдэнэс Таван-Толгой" компанийн халагдсан удирдлагууд эсэргүүцлийг зохион байгуулсан гэнэ. Нөхцөл байдал хүндрэх үед Монгол Улсын нийслэлийн засаг дарга Долгорсүрэнгийн Сумъяабазар жагсагчдыг албадан тараах шийдвэр гаргасан. Гэсэн ч энэ шийдвэрийг гүйцэтгэх шаардлага гарсангүй, учир нь жагсагчид сайн дураар талбайг орхин явцгаасан юм.

Дэлгэрэнгүй
Apple Хятадаас үйлдвэрлэлээ нүүлгэх ажлаа яаравчилж байна

Apple Хятадаас үйлдвэрлэлээ нүүлгэх ажлаа яаравчилж байна

Apple компани Хятадаас үйлдвэрлэлээ нүүлгэн шилжүүлэх ажлаа яаравчилж байгаа гэнэ. Энэ талаар хологдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр SCMP сонин мэдээлжээ.

Дэлгэрэнгүй

"Би аавдаа хайртай" гэсэн бичиг барин зогссон эмэгтэйг торгожээ

Оросын Казань хотын оршин суугч Светлана Потеряхинаг "Оросын армийн нэр хүндийг унагасан" хэрэгт буруутай гэж шүүхээс үзэн, торгууль оноожээ. Энэ талаар Эрх чөлөө радио мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй

"Украин", "Орос" гэсэн үгс Нью-Йорък Таймс сонины хамгийн их ашиглагдсан үгсээр тодорлоо

Америкийн Нью-Йорк Таймс сонин 2022 оны хамгийн их ашиглагдсан үгсийг тодруулжээ. Энэ онд хамгийн их ашиглагдсан үгсээр "Украин", "Орос" гэсэн үгс тодорсон байна. 

Дэлгэрэнгүй
Зэвсгийн худалдаагаар АНУ тэргүүлж байна

Зэвсгийн худалдаагаар АНУ тэргүүлж байна

Шведийн SIRPI хүрээлэн өнгөрсөн оны байдлаарх дэлхийн зэвсгийн худалдааны тайланг гаргажээ. Хүрээлэнгийн тайланд өгүүлснээр, өнгөрсөн онд дэлхийн зэвсэгийн шилдэг 100 компани нийтдээ 592 тэрбум долларын зэвсэг зарснаас 300 тэрбум долларын худалдаа нь Америкийн цэргийн компаниудад хамааралтай байгаа аж. 

Дэлгэрэнгүй
ОХУ Курилийн Парамушир арал дээр пуужингийн комплекс байршуулжээ

ОХУ Курилийн Парамушир арал дээр пуужингийн комплекс байршуулжээ

Курилийн арлууд дээр Номхон далайн флотын "Бастион" эргийн пуужингийн комплекс байршуулсан талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Комплексийг Курилийн арлуудын бүрэлдэхүүнд багтах Парамушир арал дээр байрлуулсан байна.

Дэлгэрэнгүй
Их Британид Украины цэргийн алба хаагчдыг бэлтгэх сургалт өндөрлөжээ

Их Британид Украины цэргийн алба хаагчдыг бэлтгэх сургалт өндөрлөжээ

Өнгөрсөн зун эхэлсэн, Канадын зэвсэгт хүчний зааварлагчид Британийн армитай хамтран Украины цэргүүдийг сургах энэ оны сүүлийн сургалт дуусжээ. Энэ талаар Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдээлснийг ВВС агентлаг дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Гэрт нь хулгай орсны улмаас Стерлинг шигшээ багаа орхин явлаа

Гэрт нь хулгай орсны улмаас Стерлинг шигшээ багаа орхин явлаа

Английн шигшээ багийн довтлогч Рахим Стерлингийн гэрт хулгай орсны улмаас тэрбээр Катар дахь ДАШТ-д оролцож буй үндэсний шигшээ багийнхаа байршлыг орхихоос аргагүй болсон талаар The Sun мэдээлжээ. Стерлинг ар гэрийн шалтгаанаар Сенегалтай хийх тоглолтод оролцохгүй гэж Английн шигшээ баг ням гарагт мэдээлж байлаа.

Дэлгэрэнгүй
Зеленский: Хүндхэн өвлийг давах л хэрэгтэй!

Зеленский: Хүндхэн өвлийг давах л хэрэгтэй!

ОХУ өвлийн хүйтнийг Украины эсрэг ашиглана гэж найдаж байгаа, украинчууд хүндхэн өвөлд бэлдэх хэрэгтэй гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагийн үдэш хийсэн мэдэгдэлдээ онцолжээ. 

Дэлгэрэнгүй
Италид Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалд 10 мянган хүн оролцжээ

Италид Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалд 10 мянган хүн оролцжээ

Жагсагчид амьдралын өртөг дааж давахааргүй болсон, дөрвөн хүн тутмын нэг нь нэн ядуу амьдарч байна гээд бусад оронд зэвсэг нийлүүлэх биш харин боловсрол, эрүүл мэнд, иргэдийг дэмжихэд мөнгө зарцуулахыг засгийн газраасаа шаарджээ. Түүнчлэн тэд эсэргүүцлээ илэрхийлэн НАТО-ын далбааг шатаасан байна. 

Дэлгэрэнгүй
Токиод Санта-Клаусын марафон болжээ

Токиод Санта-Клаусын марафон болжээ

Жил бүр дэлхийн олон оронд шинэ жилийг угтан Санта-Клаусын марафон зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ арга хэмжээнд Санта-Клаусын хувцас өмссөн сайн дурынхан нэгдэж, сайн үйлсэд зарцуулах мөнгөн хандив цуглуулахаар гүйдэг юм.

Дэлгэрэнгүй
Агаарын бохирдлын улмаас Нью-Делид хувийн машинаа унахыг хориглолоо

Агаарын бохирдлын улмаас Нью-Делид хувийн машинаа унахыг хориглолоо

Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотын эрх баригчид агаарын бохирдол урьд хожид бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрсэн тул барилга барих, барилга нураахыг хоригложээ. Энэ талаар India Times мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Ватикан зул сарын гацуураа асаажээ

Ватикан зул сарын гацуураа асаажээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын орнуудад ч мөн зул сарын үзэсгэлэн яармаг нээгдсэн байна. Энэ удаад цар тахлаас өмнөх үеийнх шиг ямар нэг хязгаарлалтгүйгээр өргөн дэлгэр зохион байгуулагдаж байгаа аж. Тэдгээрийн нэг нь Италийн Больцано хотод нээгдсэн бөгөөд энэ яармагийг жил  бүр 700 мянга орчим жуулчин үзэж сонирхдог гэнэ.

Дэлгэрэнгүй
Израилийн тусгай албадтай холбоотой гэж үзэн Ираны дөрвөн иргэнийг цаазалжээ

Израилийн тусгай албадтай холбоотой гэж үзэн Ираны дөрвөн иргэнийг цаазалжээ

Иранд дөрвөн хүнийг цаазалжээ. Эдгээр иргэд нь Израилийн "Моссад" тусгай албатай хамтран ажилласан гэж шүүх үзсэний улмаас ийм ял оноосон гэж Ираны хэвлэлүүд 12 дугаар сарын дөрөвний өдөр мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Мбаппе ДАШТ-2022-ын довтлогчдын жагсаалтыг тэргүүлж байна

Мбаппе ДАШТ-2022-ын довтлогчдын жагсаалтыг тэргүүлж байна

Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе Катар -2022-ын довтлогчдын жагсаалтад нэгдүгээрт бичигджээ. Өдгөө 23 настай Мбаппе таван тоглолтод таван гоол хийсэн байна. 

Дэлгэрэнгүй
Хөлбөмбөгийн ДАШТ-2022 ялагчийг компьютер тооцоолон гаргажээ

Хөлбөмбөгийн ДАШТ-2022 ялагчийг компьютер тооцоолон гаргажээ

Катарт үргэлжилж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс ч өмнө буюу 11 дүгээр сарын 18-ны өдөр ДАШТ-ийн ялагчийг компьютерээр тооцоолсон талаар Delfi мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Ираны эсэргүүцэл: Ёс суртахууны цагдааг татан буулгахаар болжээ

Ираны эсэргүүцэл: Ёс суртахууны цагдааг татан буулгахаар болжээ

Есдүгээр сард Иранд залуу эмэгтэйг хижабаа буруу өмссөн гэсэн шалтгаанаар ёс суртахууны цагдаагийнхан саатуулж, улмаар цагдаагийн хэсэгт бүсгүйг хүргэсний дараа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Бүсгүйн үхэл Иран даяар эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэх, цаашлаад засгийн газраа эсэргүүцсэн эмх замбараагүй байдал дэгдэх эхлэл болсон юм. 

Дэлгэрэнгүй