Оросын Курск хотод газрын тосны нөөцлүүр дроны халдлагад өртөж, шатжээ
2022-12-06

Оросын Курск мужид онгоцны нисэх буудлын ойролцоо дроноор цохилт өгсний улмаас гал түймэр гарсан талаар тус мужийн захирагч Роман Старовойт Телеграм хуудсандаа бичжээ. Түүний мэдээлснээр, газрын тосны нөөцлүүр шатсан бөгөөд энэ галын улмаас хохирсон хүн байхгүй гэнэ. 

 

Bash сайтын мээдэлснээр, Курскийн нисэх буудал дээр гал гарсан, улмаар газрын тосны нөөцлүүр шатсан байна. Энэ нисэх буудал хоёрдугаар сарын 24 буюу Оросын арми Украин руу халдаж эхэлснээс хойш хаалттай байсан аж.

 

Курск муж нь Украины Сумск мужтай хиллэдэг. Энэ мужид 12 дугаар сарын зургааны өдрийг хүртэл алан хядах ажиллагааны аюул заналын өндөржүүлсэн горим үйлчилж байгаа юм байна. Курск муж руу Украины талаас буудсан талаар мужийн эрх баригчид мэдэгдэж байлаа. Харин энэ удаад дроны цохилтыг Украин өгсөн гэх мэдээлэл гараагүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хариутай бол бариутай
2022-12-06