Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой

Цаашид боомтын сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжинэ. Бүс бүр боомтоороо дамжуулан олон улсын худалдааны оролцогч байх шаардлагатай. Боомт дагасан хотуудыг бий болгохоор зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 2024 оноос аймгуудыг холбох тойрог замын ажлыг эхлүүлнэ. Мөн бүх боомтыг авто замаар холбоно. Боомтын сэргэлтийн дараагийн үе шат нь инноваци хиймэл оюун ухааныг хослуулах ёстой. Хүний оролцоог багасгаж боомтуудад инноваци хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх талаар өнөөдрийн форумаар ярилцах нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов. 

Дэлгэрэнгүй
ЭТТ ХК-ийн ногдол ашгийн мөнгө нь бэлэн ч аудитын дүгнэлтийг хүлээж байна

ЭТТ ХК-ийн ногдол ашгийн мөнгө нь бэлэн ч аудитын дүгнэлтийг хүлээж байна

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 1072 хувьцааны ногдол ашиг 256 мянган төгрөгийг иргэдийн дансанд өнөө маргаашгүй хийнэ.

Дэлгэрэнгүй
БНХАУ-аас их хэмжээний юань оруулж иржээ

БНХАУ-аас их хэмжээний юань оруулж иржээ

Цахим орчинд өнгөрсөн шөнө  их хэмжээний юань оруулж иржээ гэсэн бичлэг тарсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Сонгуульд зориулсан мөнгө байж болзошгүй” гэх мэдээллийг өгчээ. Тус мөнгөн дэвсгэртүүдийг тамхины хайрцагнуудад хийн Монголын хилээр оруулж ирсэн байж болзошгүй байна.

Дэлгэрэнгүй
МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?

МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?

Ер нь бол МАН-ынхан хэдийнээсээ дотоод зөрчлөө савандаа барьдаг зуршилтай. Яригдаад л байдаг. Тэр нь ил гардаггүй юм. Харин саяын арга хэмжээний үеэр МАН-д томоохон “салалт” болсныг олон нийт хараад авлаа. Тодруулбал, Н.Номтойбаярыг эвслийнхээ мөрийн хөтөлбөрийг ҮАГ-т өгөхөд МАН дахь Хотын фракцад нэр нь багтаж явдаг зарим хүн үзэгдэв. УИХ-ын гишүүнээр 2016-2020 онд сонгогдож ажилласан А.Ундраа хамт гарч ирэв. Түүнийг Хотын фракцын удирдлага М.Энхболдоос салдаггүй, садан төрлийн холбоотой ч гэгддэг. Дээрээс нь, нэлээд хэдийнээс Хотын орлогч байсан П.Баярхүү, 60 тэрбумын А.Ганбаатар зэргийн хүмүүс ажил төрлийг нь нугалаад зүтгэж эхэлжээ.

Дэлгэрэнгүй
МАН:Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй

МАН:Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй

Манайх дүрмэндээ заасан. МАН бага хурлаараа авлига, албан тушаалын хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан л бол нэр дэвшүүлэхгүй гэсэн журмыг баталсан. Бусад гэмт хэргийн тухайд гэвэл шүүхийн шийдвэр гарсны дараа нэр дэвшихгүй гэсэн үг. Шүүхийн шийдвэр гараагүй ч та авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон л бол нэр дэвшихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Дэлгэрэнгүй
МАН-ын мөрийн хөтөлбөрийг 73 хувьтай биелэсэн гэж үзжээ

МАН-ын мөрийн хөтөлбөрийг 73 хувьтай биелэсэн гэж үзжээ

Намаас 2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн гол цөм нь ковидтэй тэмцэх хэсэг байсан. Тусгай бүлэг болгон оруулж ирж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг 73 хувьтай байсан гэж аудит үзэж УИХ-д танилцуулсан байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол 73 хувьтай. Бүрэн дүүрэн биелээгүй вэ гэхээр яах аргагүй ковид, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн. Хил гааль хаалттай байлаа. Энэ бүхэн эргээд эдийн засагт нөлөөлсөн. 

Дэлгэрэнгүй
Ашигт малтмалтай холбоотой асуултын хариуг хиймэл оюун ухаанаар дамжуулан авах боломжтой боллоо

Ашигт малтмалтай холбоотой асуултын хариуг хиймэл оюун ухаанаар дамжуулан авах боломжтой боллоо

Тэрбээр Засгийн газрын 5Ш ажиллагаа өнгөрсөн жил өрнөсөн. Өнөөдрийн байдлаар шилэн ажиллагаа шинэ шатанд гарч байна. Өнгөрсөн хугацаанд 975 мянган мэдээлэл шилэн мэдээллээр нээлттэй болсон. Шилэн систем нээлттэй болсноор олон нийт мэдээллээ авч чадаж байгаа юм. Олон нийтэд нээлттэй болсноор хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд болон сэтгүүлчид төрийн байгууллагуудын эх сурвалжид тодорхой анализ хийх боломжтой болжээ.

Дэлгэрэнгүй
Н.Номтойбаярын эвсэл жагсаалтыг тэргүүлнэ

Н.Номтойбаярын эвсэл жагсаалтыг тэргүүлнэ

УИХ-ын ээлжит сонгууль жагсаалт, тойрог гэсэн холимог тогтолцоогоор явагдана.

Дэлгэрэнгүй
УИХ-ЫН СОНГУУЛЬД  ТӨРИЙН 27 НАМ, 2 ЭВСЭЛ ОРОЛЦОХООР МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ӨГЧЭЭ

УИХ-ЫН СОНГУУЛЬД ТӨРИЙН 27 НАМ, 2 ЭВСЭЛ ОРОЛЦОХООР МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ӨГЧЭЭ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний Аудитын Газарт ирүүлжээ.

Дэлгэрэнгүй
ҮАГ-т 26 нам мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

ҮАГ-т 26 нам мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

Хэрэв аудитын байгууллагаас улс төрийн намаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэх ба нам, эвслүүд алдаа зөрчлийг тав хоногийн дотор засч мөрийн хөтөлбөрөө дахин дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Үндэсний аудитын газарт хүргүүлнэ.

Дэлгэрэнгүй
Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомт 24 цагаар ажиллах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомт 24 цагаар ажиллах боломж бүрдлээ

Эдийн засгийн худалдаа үйлчилгээний гол боомт.  Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ. Замын-Үүд боомтын боомилогдсон зангилаа ийнхүү тайлагдаж зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахин нэмэгдэж байна.

Дэлгэрэнгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.Путинд эмгэнэл илэрхийллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.Путинд эмгэнэл илэрхийллээ

ОХУ-ын Москва хотод байрлах "Крокус" гэх концертын төвд Исламын улс гэх бүлэглэл террорист халдлага явуулсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 62 болж, шархдсан хүмүүсийн тоо 140 гаруй болоод байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. 

Дэлгэрэнгүй
Б.Бат-Эрдэнэ:Намайг турж үхсэн хүний удам гэж доромжилж байна

Б.Бат-Эрдэнэ:Намайг турж үхсэн хүний удам гэж доромжилж байна

 УИХ-ын гишүүн, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ "Одоо бүр санаа амар болчихож. Миний утсанд хэн нэгэн дурын хүн элдвээр дайрч, гүтгэсэн, доромжилсон мессеж бичиж скрийншот хийгээд, "БА" аваргын утсанд ийм мессеж иржээ гэж байгаа юм. Монгол хүний үзэл сурталд байж болохооргүй үйлдэл. Намайг турж үхсэн хүний удам Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ гэсэн. "Баянбулагтаа тайван нойрс" гэдэг чинь юу гэж байгаа юм, шууд үхүүлж байгаа юм уу. Сошиал, нийгмийн харилцаа чинь хүний хүмүүнлэг байдлаас бүүр хэтэрсэн байдалтай байна" гэлээ. 

Дэлгэрэнгүй
Үндэсний аудитын газраас намуудын мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэлжээ

Үндэсний аудитын газраас намуудын мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэлжээ

ҮАГ өнөөдөр, маргааш 21.00 цаг хүртэл, 24-ний ням гарагт 23.59 хүртэл ажиллана. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам бий.

Дэлгэрэнгүй
У.Хүрэлсүх:Хүчит луу жилдээ хүрэн бүргэд шигээ хийморь золбоотой байж, хүй элгэнээрээ сайхан баярлаарай

У.Хүрэлсүх:Хүчит луу жилдээ хүрэн бүргэд шигээ хийморь золбоотой байж, хүй элгэнээрээ сайхан баярлаарай

Нүүдэлчин малч удамт уугуул, суугуул иргэд та бүхэн маань казах ёс заншлын бэлгэдэл, өв соёлын эрхэмсэг оршихуй, Наурыз баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, ирж байгаа шинэ жилийн өнгөө өөдрөг сайхнаар төсөөлж, азай буурлуудаа хүндлэн дээдэлж, анд нөхдөө эрхэмлэн хүндэлж, алдрай багачуудаа өхөөрдөн энхрийлж, Хүчит луу жилдээ хүрэн бүргэд шигээ хийморь золбоотой байж, эвийн зангилгаагаа бөхлөн гагнаж, эрч хүчээ өсгөн нэмэгдүүлж, хүй элгэнээрээ сайхан баярлаарай.

Дэлгэрэнгүй
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслөөр МАН завсарлага авлаа

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслөөр МАН завсарлага авлаа

МАН-ын бүлэг гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх үүднээс Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл дээр ажлын 5 өдрийн завсарлага авах хүсэлт гаргав. Тиймээс УИХ-ын дэд дарга С.Одонтуяа МАН-ын бүлэгт ажлын 4 хоногийн завсарлага өглөө.

Дэлгэрэнгүй
Хамаг эрх мэдлээ хасаж, хамгийн олон гишүүн нь бүрэн эрхээсээ “хагацсан” парламент

Хамаг эрх мэдлээ хасаж, хамгийн олон гишүүн нь бүрэн эрхээсээ “хагацсан” парламент

Та бод доо. Эрхэм гишүүн гэж хэн бэ. Эрх мэдэл гэдэг юу вэ. Энэ асуулт өмнө нь нэг л хариулттай байв. Эрхэм гишүүнийг эрх мэдэл дагадаг. Эрх мэдэл эрхэм гишүүнд л байдаг. Ийм байв. Тэгвэл энэ парламент том албан тушаалтнуудын хамаг эрх мэдлийг хассан Тийм хууль тогтоомжуудыг баталсан. Түүнийг дагаад эрхэм гишүүн эрх мэдэлгүй болчихсон. Шууд утгаараа, энэ гишүүд өөрсдөдөө халгаатай олон хуулийг гаргачихсан байгаа юм.  Тэд Засгийн газраас өргөн барьсан Авлигын эсрэг ялын бодлогыг чангатгах эрхзүйн санаачилгыг бараг 100 хувь дэмжиж баталсан.

Дэлгэрэнгүй
Г.Занданшатар:С.Чинзориг сайд огцрох болзол хангасан үг хэллээ шүү

Г.Занданшатар:С.Чинзориг сайд огцрох болзол хангасан үг хэллээ шүү

Г.Занданшатар дарга "С.Чинзориг сайд Үндсэн хууль зөрчиж, огцрох болзол хангасан үг хэллээ шүү. Хэлсэн үгэндээ анализ хийгээрэй. Үндсэн хуулийн  20 дугаар зүйлийн 1-т УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэж заасан байгаа. Хууль тогтоох эрх мэдэл Засгийн газарт байдаг тэрэнд халдлаа гэж юу яриад байгаа юм.

Дэлгэрэнгүй
С.Одонтуяа: Хувийн хэвшлээ шахаж, төрийн бизнесээ тэлсээр байна

С.Одонтуяа: Хувийн хэвшлээ шахаж, төрийн бизнесээ тэлсээр байна

Аз жаргалын тайланг гаргахад 16 байраар Монгол Улс ухарсан. Авлигын индексээр сүүлийн 7 жил 50 байраар ухарсан. Ардчиллын индексээр 20 байр  ухарсан. Энэ их бухимдал стресс, өвчлөл Засгийн газрын үйл ажиллагаанд байна шүү дээ. Дээр нь экспортыг солонгоруулна гэсэн яасан бэ. Хувийн хэвшлээ шахсан. Төрийн бизнес тэлсээр байна. Гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан.

Дэлгэрэнгүй
УИХ-ын сонгуульд 30 тэрбум төгрөг хүрэхгүй тул нэмэлт зардлыг гаргуулна

УИХ-ын сонгуульд 30 тэрбум төгрөг хүрэхгүй тул нэмэлт зардлыг гаргуулна

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нэмэлт мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, ээлжит сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай зардлын төсөв 38,9 тэрбум төгрөгийн төслийг хүргүүлсэн боловч 17,2 хувь нь хасагдаж батлагдсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгуулийн тойргийг бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн томсгосонтой холбогдуулан саналын хуудасны хэмжээ өөрчлөгдсөн, хэвлүүлэх нэмэлт зардал шаардлагатай байгаа. Саналын хуудаст тэмдэглэх нэр дэвшигчдийн тоо нэмэгдсэн тул санал авах ажиллагааг хэвийн явуулах, сонгогчдод хүндрэл учруулахгүй байх зэргээс улбаалан санал авах байрыг нэмж бэлтгэх, санал авах бүхээгийг нэмж байршуулах, хүрэлцээтэй байлгах зардал нэмэгдсэн.

Дэлгэрэнгүй