МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?
2024-03-26

Улс төр их л хачин, ажин түжин байна. Уг нь сонгууль ойртчихсон. Ердөө гурван сарын дараа сонгуулийн санал хураалт болно. Урьд нь, өдийд өрсөлдөөд хэдийнэ эхэлчихсэн байдаг үе л дээ.


Гэхдээ удахгүй далд байсан “улс төр”-үүд ил гарч ирэх бололтой. Учир нь, намууд сая ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн. Энэ үеэр том намуудтай холбоотой хэд хэдэн зүйл ажиглагдав. Далд “эвсэл”-үүд ил болох шиг боллоо. Өөрөөр хэлбэл, МАН дахь, АН дахь “салалт, нэгдэлт”-үүд олны өмнө гарч ирэв. Улмаар, энэ нь “...Хаврын улс төр одоо л эхэлж, халуурах нь” гэсэн  дүгнэлтийг хийхэд хүргэв.

 


Ер нь бол МАН-ынхан хэдийнээсээ дотоод зөрчлөө савандаа барьдаг зуршилтай. Яригдаад л байдаг. Тэр нь ил гардаггүй юм. Харин саяын арга хэмжээний үеэр МАН-д томоохон “салалт” болсныг олон нийт хараад авлаа. Тодруулбал, Н.Номтойбаярыг эвслийнхээ мөрийн хөтөлбөрийг ҮАГ-т өгөхөд МАН дахь Хотын фракцад нэр нь багтаж явдаг зарим хүн үзэгдэв. УИХ-ын гишүүнээр 2016-2020 онд сонгогдож ажилласан А.Ундраа хамт гарч ирэв. Түүнийг Хотын фракцын удирдлага М.Энхболдоос салдаггүй, садан төрлийн холбоотой ч гэгддэг. Дээрээс нь, нэлээд хэдийнээс Хотын орлогч байсан П.Баярхүү, 60 тэрбумын А.Ганбаатар зэргийн хүмүүс ажил төрлийг нь нугалаад зүтгэж эхэлжээ. УИХ-ын гишүүн асан, сүүлд “Эрдэнэс Монгол”-ын захирал байсан, Хотын фракцын нөлөө бүхий гишүүдийн нэг Д.Хаянхярваа Үндэсний эвслийн орон нутаг дахь үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дагалдан явах болсон. Эдгээрээс М.Энхболд Н.Номтойбаяртай хамт байгааг тодорхой харж болох юм. Энэ нь “...М.Энхболдынхон МАН-аас явжээ” гэх яриа гараад байгаагийн шалтгаан бололтой.

 


АН-д бол “эргэн нэгдэлт” явагдаж, тус намынхан улам зузаарч буй бололтой. Бололтой ч гэж, “...АН-д Х.Баттулга нөлөөгөө тогтоосон” гэдгийг улс төрийн хүрээнд, ер нь хаа сайгүй л ярьж байна. Тэгж яриад удаж байна. Энэ ч аргагүй юм. АН-ын хэд хэдэн бүтцийн байгууллага МоАх буюу Х.Баттулгын хүмүүсийн удирдлагад очсон. Тэгэхээр Х.Баттулга АН-д нөлөөтэй гээд тус намын удирдлагын үйл ажиллагаанд шууд оролцохгүй ч АН-ын одоогийн дарга нар түүнтэй зохих түвшинд “ярих” хэрэгцээ үүссэн гэсэн үг. Тиймээс ч намаасаа салж одсон олон гишүүн нь буцаж очиж байгаа аж. 

 


Түүнчлэн АН ч юм шиг, бие даагч ч юм шиг олонд ойлгомжгүй явж ирсэн Н.Алтанхуяг намдаа эргэж нэгджээ. Цагтаа АН-ыг удирдаж, ялалтад хүргэж, Ерөнхий сайдаар ажиллаж явсан энэ эрхэм тус нам дахь “Алтангадас” фракцыг толгойлдог байв. Хэдийгээр “Алтангадас” нь албан ёсны үйл ажиллагаа явуулахгүй ч улс төрд олон жил бараандаа явсан хүмүүс нь АН-аа бараадаад эхэлсэн байна. Энэ нь “хүргэн” Г.Дэнзэнгийн АН дахь улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа зэргээс тодорхой л харагдаж байна. АН-ын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга тэрбээр намынхаа УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалжээ. Тус ажлын хэсэг дээр хэлсэнчлэн мөрийн хөтөлбөрөө Х.Баттулга нарын боловсруулсан хөтөлбөр дээр суурилуулсан.

 

Түүний­гээ “Бүтэн Монгол Бүрэн Ард­чилал” хэмээн нэрийдсэн. Г.Дэнзэн мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийг ахалж, мөрийн хөтөлбөр нь “Бүтэн Монгол” нэртэй болсон зэрэг нь АН-ынхны “эргэн нэгдэлт”-ийн хүрээнд хийгдсэн бололтой юм. Түүнээс гадна, улстөрчийн хувьд ам нь болдоггүй Н.Алтанхуяг “ах” намынхны дургүйг хүргэсээр Хөгж­лийн банкны хэрэгт уягдсан. Гэсэн ч хоёр шатны шүүх түүнийг цагаатгаж, “..Намайг хэлмэгдүүлэхийг оролдож байна” гэснийг нь нотолж өглөө. Ямартай ч улс төрийн хүрээнд “…АН-д Н.Алтанхуягийнхан эргэж иржээ” гэж яригдаад байгааг дээрх үйл явд­лууд­тай холбож ойлгож болохоор байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 58 (7302)

Shuud.mn
Сонин хачин
Алтан хуягийг их юм хийсэн гэнэ үү?! Юу хийв. Баахан бонд гаргаж гадаад өрийг таазөнд иулнаж түүнийгээ хөгжилийн ыөэк гэгчийг байгуулж өөрийн хамаарал бшхий этгээдүүдтжйгээ хуьааж иээд хэрэг нь өнөө болтол үргэжилсээр. Мөнч мунхаг хүн. Лахиж төрл бүү ойртуул
2024-04-03
Алтан хуяг ирэхгүй байсан ч болно. Гэхдээ нэр дэвших хуулиараа хориотой. Биё дааж сонгогдсон. Бүрэн эрх нь дуусаагүй.
2024-04-03
Доржханд:
Н.Алтанхуяг улс төр нийгмийн хүрээнд нилээдгүй өөрчлөлт гаргах байх гэж бодож байна.
2024-03-31
ЗОчиг:
Номтойбаярт нэг ч өөдтэй хүн алга,мөрөөрөө бизнесээ хийгээд мотоциклоо унаад яв
2024-03-29
Lionel Joey:
Hello to everyone. I'm so delighted to be able to share this story with you all. I was involved in a bitcoin trading scam, I came across a company website that promised a big return on investment. I put 850k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. When I went online, I found a piece advertising GEO COORDINATES HACKER hacking collective with a reputation for recovering cryptocurrency, that had received a lot of favorable feedback. I decided to get in touch with them, I contacted GEO COORDINATES HACKER, and submitted my case to the expert. My experience with GEO COORDINATES HACKER. A Certified Crypto Recovery Expert who helped me recover my funds. If you are a victim looking for a hacker to help you get your money back. You can have a chat with him on his Email: Email: geovcoordinateshacker@proton.me Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-03-28
Санал нэг
2024-03-27
Zochin:
Hamgiin ih buteen baiguulalt hiisen ES Altankhuyag bol..
2024-03-27
Altanxuyagiin ZG tuxain ued sain ajillaj bsan shu. Ajil xij bga xund aldaa garna. Xamgiin gol n teriigee zasaj zalruulad yawj bolno shd. Busdiig xarluulax xereggui.
2024-03-27
Ал алтанхуягын блдлого төрд хэрэгтэй гэх хүн байдаг юм байна. Тэгвэл тэр чинь тэр их бонд босгоод яасан. Өнөөдөр гадаад өр хэд байна. Тэо бондуудаа өөрөө идээд улс орныг саиарсан. Өнөөдөр түүний лаы ланчигийг бид зүрч байна. Би төлөхгүй ард түмэн түүний үр хүүхдүүд үүрч төлнө гэсэг алдарт үгээ хэлж байсан новш шүү!!!
2024-03-27
Санал нэг
Altanxuyagiin ZG tuxain ued sain ajillaj bsan shu. Ajil xij bga xund aldaa garna. Xamgiin gol n teriigee zasaj zalruulad yawj bolno shd. Busdiig xarluulax xereggui.
Шорон дэнзэн хулгайч алтанхуяг нар дутаж гэнэ. Тэгээд алтанхуягийн бие дааж эрдэнэтээс дэвшсэн бүрэн эрх нь дуусаагүй. / биедааж/ өөрөөр хэлбэл АНамаас их хуралд дэвших эрхгүй. Мөн ХБанкны хулгайч. Хэдийгээр сая шүүхээс цагаатгсан боловч ард иргэд шүүхд итгэх иьгэл байхгүй болсон. Мөнгө өгөөд хуурай гарсан гэж үзэж байна. Тэгээдч шүүхэд итгэсэнээс чононд итгэсэн нь дээр гэж үздэг болжээ. Учир нь чоно идэж ч магад идэхгүй ч байж магад
2024-03-27
Эмээ:
Ирэх буцахч сонин биш монголоо нутаг чухал ардаа амар айдас бага байлгах зөв хүмүүс гараасай гэж хүсэж байгаа шүү дээ сэтгэл айх түгших их өөдтэй амьдарч чадахгүй байгаа шүү дээ
2024-03-27
зочин:
Номтойбаяр ална ална кккк Алтантуяа бас ална ална монгол ер нь өөдлөхгүй юм бишүү
2024-03-27
Lionel Joey:
Hello to everyone. I'm so delighted to be able to share this story with you all. I was involved in a bitcoin trading scam, I came across a company website that promised a big return on investment. I put 850k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. When I went online, I found a piece advertising GEO COORDINATES HACKER hacking collective with a reputation for recovering cryptocurrency, that had received a lot of favorable feedback. I decided to get in touch with them, I contacted GEO COORDINATES HACKER, and submitted my case to the expert. My experience with GEO COORDINATES HACKER. A Certified Crypto Recovery Expert who helped me recover my funds. If you are a victim looking for a hacker to help you get your money back. You can have a chat with him on his Email: Email: geovcoordinateshacker@proton.me Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-03-26
Muu novshiin hulgaichuud nam gedeg nergui loozontoi ymaar shoudaj solioroldood 30 jil ta nar uls ornoo, ard tumnee yugaar giiguulsen ym be ?!!! Hudlaa hutsaj, jujiglej novshiroldolgui bugd zailtsgaa !!!! Uls oron, ard tumen hulgaichuud ta nariin jujig togloson chini ym uu ?!
2024-03-26
88003585 be yu
2024-03-26
Altanhuyagin bodlogo mongol turd heregtei. Zasag tolgoildog bol bur ch heregtei yum daa.
2024-03-26
erdene:
mongol ylna , gej ylaagui ungursun tuuhtei ! odoo buten boloh gej zutgeed uzeh uu ? busad nam ch yahav , harin gaihal Ebi nar n buten bolgoh uu ? ain !
2024-03-26
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2024-03-26
Батаа:
Юун хүргэн Дэнзэн бэ? Авилга, албан тушаалын хэргээр шийтгэгдэж байсан энэ бацаан АН-ын гал тогоог барихаар чинь яаж ард түмэн итгэх вэ. Алтанхуяг дахиад намаа алах нь дэ.
2024-03-26