Ашигт малтмалтай холбоотой асуултын хариуг хиймэл оюун ухаанаар дамжуулан авах боломжтой боллоо
2024-03-25

Засгийн газрын тусгай сангуудаас авсан зээлийн эргэн төлөлт болон "ШИЛЭН" ажиллагааны хүрээнд хийсэн бусад ажлуудын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр нээлттэй мэдээллийн нэгдсэн систем буюу shilen.gov.mn-ийн 2.0 хувилбарыг хөгжүүлж, хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюуны сүүлийн үеийн технологийг нэврүүлсэн талаар мэдээллээ. 

 

 

Тэрбээр "Засгийн газрын 5Ш ажиллагаа өнгөрсөн жил өрнөсөн. Өнөөдрийн байдлаар шилэн ажиллагаа шинэ шатанд гарч байна. Өнгөрсөн хугацаанд 975 мянган мэдээлэл шилэн мэдээллээр нээлттэй болсон. Шилэн систем нээлттэй болсноор олон нийт мэдээллээ авч чадаж байгаа юм. Олон нийтэд нээлттэй болсноор хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд болон сэтгүүлчид төрийн байгууллагуудын эх сурвалжид тодорхой анализ хийх боломжтой болжээ. 

 

Монгол хэл дээр анх удаа шилэнгийн мэдээлэл олон нийтэд нээлттэй болж байгаа юм. Тухайлбал, Ашигт малтмалтай, лицензтэй холбоотой бүх асуултын хариуг хиймэл оюун ухаанаар дамжуулан авах боломжтой боллоо. Бүх мэдээллийг авч болно гэсэн үг.  Шилэн хиймэл оюун ухааныг ашиглал бололцоо боломжийг бүрдүүллээ. Хамтдаа хиймэл оюун ухааныг сургах ажлыг эхлүүлж байгаа юм. Авлигатай технологиор дамжуулан тэмцэх хэрэгтэй. Бүтэн жилийн хугацаанд Засгийн газар мэдээллийг ил болгох ажлыг хийсэн. Үүний үр дүнд Монгол инженерүүд, Монгол залуус өөрсдөө хиймэл оюун ухааныг сургаж байна. Цаашид газар олголтыг, бусад зээлийн мэдээллийн санг хиймэл оюун ухаан /GPT/-д сургана. Лицензийн мэдээлэл ил тод байна гэдэг уул уурхайн асуудал нээлттэй байна гэсэн үг юм " гэлээ. 

 

Харин 2023 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын тусгай сангуудаас авсан мэдээллээр эргэн төлөлтийн нийт дүн 91,661,552,208 төгрөг байна. Үүнд:

  1. Боловсролын зээлийн сан: 3,994,388,750 төгрөг
  2. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан: 290,947,561 төгрөг
  3. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан: 55,965,967,224 төгрөг
  4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан: 20,137,816,148 төгрөг
  5. Шинжлэх ухаан, технологийн сан: 26,700,000 төгрөг
  6. Хөдөө аж ахуйн корпорац: 11,245,732,525 төгрөг тус тус байсан.

 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-03-25