УИХ-ын ээлжит сонгууль жагсаалт, тойрог гэсэн холимог тогтолцоогоор явагдана. Сонгуульд оролцох нам, эвслүүдээс намын жагсаалтыг хэн тэргүүлэх, тойрогт хэн хэнийг нэр дэвшүүлэх нь одоогоор эцэслэгдээгүй ч нэр дэвшигчид тохироондоо хүрч эхэлжээ. Энэ удаагийн сонгуульд 26 нам, 2 эвсэл оролцохоо илэрхийлж, мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлээд буй.
УИХ-ын сонгуульд оролцох намуудаас МАН, АН, “Үндэсний эвсэл” гэсэн намуудын дунд гол өрсөлдөөн болно гэсэн таамаг байгаа бөгөөд энэ гурван намын жагсаалтыг хэн тэргүүлэх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагтаа нэр дэвшихээр бэлтгэж байгаа бол АН-ын дарга Л.Гантөмөр тойрогт нэр дэвших, жагсаалтаа тэргүүлэх асуудлаа эцэслээгүй гэсэн мэдээлэл бий.
Харин Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаярын хувьд намын жагсаалтаа тэргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодрох болоогүй бөгөөд намууд Их, Бага хурлаа хийж, дотоод дүрмийн дагуу нэр дэвшигчдээ тавдугаар сард тодруулах хуулийн зохицуулалттай.
Уншиж байна |