УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн горимын санал гаргалаа.
Тэрбээр, Уг хуулийн төсөлтэй холбоотой асуудлыг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Гишүүд энэ үеэр өөр өөр байр суурь илэрхийлсэн. Тиймээс МАН-ын бүлэг гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх үүднээс Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл дээр ажлын 5 өдрийн завсарлага авах хүсэлт гаргав. Тиймээс УИХ-ын дэд дарга С.Одонтуяа МАН-ын бүлэгт ажлын 4 хоногийн завсарлага өглөө.