МАН-ын бага хурал энэ амралтын өдрүүдэд болсон. Хурлаар мөрийн хөтөлбөрөө боловсруулж хэлэлцсэн байна. Тэгвэл намын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ.
Тэрбээр "Намаас 2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн гол цөм нь ковидтэй тэмцэх хэсэг байсан. Тусгай бүлэг болгон оруулж ирж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг 73 хувьтай байсан гэж аудит үзэж УИХ-д танилцуулсан байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол 73 хувьтай. Бүрэн дүүрэн биелээгүй вэ гэхээр яах аргагүй ковид, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн. Хил гааль хаалттай байлаа. Энэ бүхэн эргээд эдийн засагт нөлөөлсөн.
Харин одоо бол эдийн засгийн нөхцөл байдал дээрдэж 7 хувийн эдийн засгийн өсөлттөй болсон байна. Нийтдээ 64 их наядын багтаамжтай эдийн засагтай болжээ. Хоёр дахин нэмэгдсэн эерэг үзүүлэлт. Өнгөрсөн жилийн байдлаар аваад үзэхээр төсвийн тодотголыг хоёр удаа хийсэн. Энэ төсвийн нэмэгдлээр цалин тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Одоо ч тэтгэвэр 100 мянга, цалин 10 хувиар нэмэгдэнэ. Макро эдийн засгийн өсөлтийг айл өрхийн хаалгаар оруулна. 2024-2028 онд макро эдийн засгийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг түлхүү оруулсан, хүний хөгжилдөө илүү анхаарсан. Цаашлаад улсын төсөв хөрөнгө оруулалт бүсчилсэн хэлбэрээр явагдана.
Гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох нээлттэй байлгах ээлтэй орчныг нь бүрдүүлж өгөх, эдийн засгийн салбар дотроо эрчим хүчний салбарыг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг мөрийн хөтөлбөртөө тусгаж боловсруулсан" гэлээ.
Уншиж байна |