ЭТТ ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу хийнэ, хийхгүй гэдэг зөрүүтэй мэдээлэл иргэдийг төөрөгдүүлээд байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 1072 хувьцааны ногдол ашиг 256 мянган төгрөгийг иргэдийн дансанд өнөө маргаашгүй хийнэ, мөнгө нь бэлэн гэж байсан бол ЭТТ ХХК-ийн зүгээс аудитын дүгнэлт эцэслэгдсэний дараа ирэх долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ гэж байсан юм.
Ямартаа ч төрийн аудитын байгууллагаас тус компанийн тайланд аудит хийх хугацаа өчигдрөөр дуусгавар болсон. Тиймээс энэ долоо хоногтоо багтаж иргэдийн данс руу 1072 хувьцааны ногдол ашиг орох нь ээ.
Уншиж байна |