Yндэсний аудитын газар энэ сарын 22-24-нийг дуустал намуудын мөрийн хөтөлбөрийг хүлээн авна. Өнөөдөр 11.00 цагт ХҮН мөрийн хөтөлбөрөө өгчээ.
ҮАГ өнөөдөр, маргааш 21.00 цаг хүртэл, 24-ний ням гарагт 23.59 хүртэл ажиллана. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам бий. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдэд мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах аудитын талаар мэдээллийг хоёрдугаар сарын 28-нд хүргүүлсэн юм.