МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр "Мөрийн хөтөлбөрийн нарийн заалт бүхнийг бид ярих эрхгүй юм. Яагаад гэхээр аудитын байгууллага Сонгууль, Төсвийн хуульд нийцэж эсэхэд аудит хийгдэнэ. Ирэх 4 жилд улс орны эдийн засаг ямар байх вэ, дэлхий нийтийн нөхцөл байдал ямар байхыг нэгдүгээрт бид бүхэн бодолцож байгаа.
Манайх дүрмэндээ заасан. МАН бага хурлаараа авлига, албан тушаалын хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан л бол нэр дэвшүүлэхгүй гэсэн журмыг баталсан. Бусад гэмт хэргийн тухайд гэвэл шүүхийн шийдвэр гарсны дараа нэр дэвшихгүй гэсэн үг. Шүүхийн шийдвэр гараагүй ч та авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон л бол нэр дэвшихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.
Уншиж байна |