Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомт 24 цагаар ажиллах боломж бүрдлээ
2024-03-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай өчигөр танилцсан байна. 

Тодруулбал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ.

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний зорилт бол боомтын боомийг тайлах Боомтын сэргэлтийн бодлого байсан. Цар тахлын хүнд үед хил холболтын цэгүүдийг шуурхай шийдвэрлэж, экспортын дөрвөн шинэ боомтын бүтээн байгуулалтын ажлуудыг бодлогоор дэмжиж, түншлэн ажилласан БНХАУ-ын Засгийн газарт талархал илэрхийлье. Замын-Үүд боомт бол манай гол боомтуудын нэг.  Өнөөдөр эдийн засаг, худалдааны гол хаалга Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна.  

 

Эдийн засгийн худалдаа үйлчилгээний гол боомт.  Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ. Замын-Үүд боомтын боомилогдсон зангилаа ийнхүү тайлагдаж зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахин нэмэгдэж байна. Цахимжилт хийгдэж байна. Оролт гаралт нэмэгдэж байгаа. Ер нь бол урд хөрштэйгээ 24 цагаар ажиллах боомт байхаар шийдвэрлэлээ. Нэвтрэх байгууламжийн хувьд ч бас өөрчлөлт хийж байгааг та бүхэн харж байгаа байх. Чөлөөт бүсийг эдийн засгийн буюу хамтын ажиллагааны гэсэн шийдвэртэй нэгтгэж гаргасан юм.

 

Олон жил яригдаж байгаа ажлууд шийдэгдлээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл Төрийн зөвлөлийн шийдвэрээр гарсан байгаа. Одоогоор хараахан шийдвэр нь ирээгүй байна. Гацсан байсан томоохон төслүүдээ хөдөлгөнө, үр дүнтэй болгоно. Боомтын сэргэлтийн бодлого нь манай улсын эдийн засагт маш чухал гэдгийг харах хэрэгтэй” гэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Чи очиж нэг ширхэг тоосго өрсиймуу данхан толгойт оо. Хуцаарай
2024-03-25
Hha:
За яахав одооны энэ арчаагүй байдалд байшаа нөхцөлд хамаг юмаа урдаас зөөхөд хэрэгтэй л бөйх. Цаашдаа хятад оросын дагуул муж шиг хамаг бараагаа зөөж байдагаа багасгахгүй бол улам л хэцүү байдалд орох байх. Яах вэ монголчуудаа? Бүгд л ланд 300 авч унахын төлөө уралдаж бна даа.
2024-03-25
ass:
khuurkhii ikh l ajil khiij dee.zailuul
2024-03-25
zochin:
erguu medrel chini China taigaa yariagui baij 24 tsag gej hutsahaa boliul taarna.
2024-03-25