Б.Баатархүү: Талийгаач эмэгтэйн нөхрийг саатуулан шалгаж байна
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Цагдаагийн байгууллагад өнөөдөр 12:24 минутад өндрөөс хүн унаж нас барлаа гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус байранд оршин суух хаягтай 39 настай С гэж эмэгтэй байсан. Амь хохирогч гэр бүлийн хүнтэйгээ маргаантай байсан гэх мэдээллийн дагуу нөхөр 39 настай Б-г саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.