Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 27 дугаар байрны 1 дүгээр орцны гурван давхарт гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр/2020.03.11/ 23:31 цагт иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:37 цагт очиж, иргэн Ч-ийн байранд эд, хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна.
Утаажилтын бүсээс 19 иргэнийг гаргасан бөгөөд уг гал түймэрт тус байрыг иргэн Б /63 настай, эрэгтэй/ угаартсан байсныг эсэн мэнд гаргаж нийслэлийн ЯТТөвд хүлээлгэн өгсөн бол иргэн Э /65 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.
Уншиж байна |