Тусгаарлалтад авсан Элизабет хотхоноос хүн үсэрч амиа алджээ
2021-03-19

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тус хороонд байрлах "Элизабет" хотхоны орон сууцны цонхоор эмэгтэй унаж амиа алдсан хэрэг дөнгөж сая гарчээ. Цагдаагийн байгууллагаас амь хохирогчийг тогтоох, хэргийн газрын үзлэгийг хийж байна. 

 

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр "Яг одоо бүрэлдэхүүн шалгах ажиллагааг хийж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна. Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст 15 давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага мэдээлэл 12:24 минутад ирсэн ч гурван минутын дараа буюу 12:27 цагт үсэрсэн тухай дуудлага ирсэн" гэлээ. 

 

Баянзүрх дүүргийн Онцгой комисс дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирсэн заавар, зөвлөмжийн дагуу энэ сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлээд байгаа. Хөл хорио тогтоох үеэр тус хорооны засаг дарга Г.Отгонбаатарыг хууль бусаар ажлаас нь халсан асуудал хөндөгдөж оршин суугчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
pisda:
margaangui ger bul gej baihgui zurchliin huuli gej huuhnuudiig davraasaar iim yum bolj baigaa
2021-03-20
новш:
Тусгаарласнаас болж биш ээ Угаасаа дарамтанд бсан гэсэн үг,Гэр бүлийн дарамтыг ОНЦГОЙ АВЧ ҮЗЭЭЧ ЭЭ!!!голдуу хүүхнүүдээс болж эрчүүд ИХ ХОХИРЧ бНашдээ
2021-03-19
Амиа хорложээ хөөрхий
2021-03-19