Тусгаарлалтад байсан иргэн таван давхраас унаж нас баржээ
2021-03-17

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр энэ сарын 12-нд Монголд ирж "Корпорейт" зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэн нас барсан хэрэг гарчээ.

 

Тодруулбал тус зочид буудалд тусгаарлагдаж байсан 39 настай иргэн өчигдөр /2021.03.16/ 23.00 цагийн орчимд таван давхраас унаж амиа алдсан байна. Хэргийн газрын үзлэгээр цонхноос даавуу унжуулсан нөхцөл байдал тогтоогдсон тул өндрөөс буух оролдлого хийхдээ болгоомж алдсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагаас үзжээ. 

 

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ёстой юу ч гэхэвдээ манайхан үнэхээр арай л юмдаа заа тэгээд үхэл нь ирсэн бол яаж ч болохгүйлдээ хөөрхий
2021-03-17
ЭЭ ЧААВААС ДАА. ТЭР ХОЛООС ЗОРЬЖ ИРЧИХЭЭД ТЭГЭЭД ХЭДХЭН ХОНОГ ТЭСЭХГҮЙ ТЭГЖ АМИА ЭРСДҮҮЛЭХ ГЭЖ... ГАРААД ИР, БУУГААД ИР ГЭЖ ДУУДСАН ТЭНЭГҮҮД ЮУ БОДОЖ БАЙГАА БОЛ ДОО
2021-03-17