Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Элизабет" хотхоны орон сууцны цонхоор хүн унаж нас барсан хэрэг өнөөдөр /2021.03.19/ гарсан.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Цагдаагийн байгууллагад өнөөдөр 12:24 минутад өндрөөс хүн унаж нас барлаа гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус байранд оршин суух хаягтай 39 настай С гэж эмэгтэй байсан. Амь хохирогч гэр бүлийн хүнтэйгээ маргаантай байсан гэх мэдээллийн дагуу нөхөр 39 настай Б-г саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.
Хэргийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Уншиж байна |