Дундговь аймгийн Онцгой комиссоос байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тус аймагт сүүлийн жилүүдэд тохиогоогүй байгаль, цаг агаарын гамшигт үзэгдэл болж зургаан иргэн амиа алдсан. Тодруулбал, Дэлгэрцогт суманд 80 гаруй настай нэг иргэн, Өндөршил суманд 2 иргэн, Баянжаргалан суманд 2 иргэн, Сайнцагаан суманд 1 иргэн нас баржээ. Улаанбаатар хотоос гэрийнхэн дээрээ очсон нэг иргэн салхи, шуурганы улмаас амиа алдсан харамсалтай явдал тохиосон байна. Одоогоор сураггүй алга болсон 17 иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа аж.
Тус аймгийн хэмжээнд 21 гэр, 20 хашаа нурж, таван байшингийн дээвэр хууларсан байна. Мөн энэ сарын 16,17,18-ны өдөр дахин байгаль, цаг уурын аюулт үзэгдэл тохиож болзошгүй тухай сэрэмжлүүлгийг цаг уурын байгууллагаас өглөө.
Уншиж байна |