Баянхонгор аймгийн Богд суманд сураггүй алга болсон 18 иргэн бүгд эсэн мэнд олджээ
2021-03-15

Хүчтэй шороон болон цасан шуурганы улмаас өчигдөр Баянхонгор аймгийн Богд сумын Онцгой комисст 18 иргэн алга болсон тухай дуудлага мэдээлэл иржээ.

 

Дуудлага мэдээллийн мөрөөр тус сумын Онцгой комисс аврах, эрэн хайх ажиллагааг сумын ард иргэдийг оролцуулан шуурхай зохион байгуулсны үр дүнд тухайн өдөртөө алга болсон 14 иргэнийг олсон бол Жинст сумын Онцгой комисс 2 иргэнийг тус тус эсэн мэнд олсон байна.

 

Үлдсэн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа шөнийн турш үргэлжилж 2021 оны 03-р сарын 15-ны 08:05 цагт 60 настай иргэн М-ийг гэрээсээ 15 орчим км-ийн зайд байх Давст нуурын бутан дотроос, 09:02 цагт 58 настай иргэн М-ийг гэрээсээ 30 км-ийн зайтай Гүний ховил гэдэг газраас олсноор сумын Онцгой комисс аврах, эрэн хайх ажиллагаагаа зогсоожээ.

 

Эсэн мэнд олдсон хоёр иргэн бага зэргийн осголттой, нүүр ам салхи шуурганд цохигдон улайсан, нүдний нулимс урсах зэрэг шинж тэмдэгтэй олдсон байна. 

Shuud.mn
Сонин хачин