Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 20 дугаар байр дулааны шугамын худаг руу хүн унажээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очсон байна. 59 настай, эрэгтэй иргэн Ө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 4 метрийн дулааны шугамын худагт унасан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Э.Сонор
Уншиж байна |