Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021.03.08-11-ний өдрүүдэд нийт 712 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 502 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 1 хүн амиа алджээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, 2021.03.15-ны өдөр 13.00 цагийн орчимд Архангай аймаг Эрдэнэбулган сум 3-р баг Хөгжим драмын хойд зам /аймгийн төвд/ асфальтан замд Howo маркийн автомашины чиргүүл салж, явган зорчигч 13 настай, эмэгтэйг мөргөж, амь насыг хохироожээ.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн жолоочийн үүрэгт:
Эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохоор заасан байдаг. Мөн явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэж заасан байдаг
Иймд жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншиж байна |