Нийт нутгаар энэ сарын 13, 14-ний өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл боллоо.
Хүчтэй салхи шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг 10 гаруй аймгийн 46 суманд нийт 548 хүн төөрч, сураггүй болжээ. Онцгой байдлын алба хаагчид цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олж, 81 хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Салхи шуурганы улмаас 6 иргэн нас барж, 58 гэр, 121 хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурч, 1200 толгой мал шуурганд урууджээ.
Уншиж байна |